"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө АТГ-т хэргээ илчилсэн" гэв
2021/10/26
УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж буй.
Түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэлээ.
"УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн талаар 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг ирүүлсэн. Энэ мэдээлэлтэй нь холбогдуулж өөрийг нь шалгаж байгаа асуудал огт байхгүй ба Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй.
Энэ цаг хугацаанд хахууль өгөгч иргэнээс "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн. Нэгэнт хахууль өгөгч гэмт хэргээ илчилж ирсэн тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэр дурдагдаж байгаа этгээдийн тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан" гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох тайлбарлав.
Зочин · 2021/10/27
Зочин · 2021/10/27
Өгөх юм бол АВАХГҮЙ байх ёс суртахуун төрийн хүнд заавал ёстой.Шантаазалж авсан бол өгсөн хүн нь мэдээлдэг байх нь зөв бөгөөд хариуцлага хүлээдэггүй байх нь зөв дөө.Хуулиа өөрчилсөн тохиолдолд авилга багасна.
Хариулт · 2021/10/27
Надад юм өгөхгүй бол ажил чинь бүтэхгүй шүү гэж байгаа юм чинь.Тэгэхээр өгсөн нь илчилбэл авилга буурна шүү.Өгсөн хүн илчилбэл хариуцлагаас чөлөөлөгддөг байх естой.Түүнээс биш өгсөн ,шантаазалж авсан 2 хоеулаа шиитгэгдээд байх юм бол хэзээ ч авилга илрэхгүй ээ.Тэнэг хуулиа засвал авилга багасана даа багасана
zochin · 2021/10/27
ogoosh bai,avah l yosgui
Иргэн · 2021/10/27
Өөрөө ажил хэргээ бүтээх зорилгоор өөрөө л өгсөн байхдаа?! Хахууль өгсөн нөхөрт маш том шийтгэл оногдуулах хэрэгтэй?! Өөрөө өгчихөөд араас нь гоншгох зэргийг нь харахад зохион байгуулалттай бололтой?!
Иргэн · 2021/10/27
Өөрөө ажил хэргээ бүтээх зорилгоор өөрөө л өгсөн байхдаа?! Хахууль өгсөн нөхөрт маш том шийтгэл оногдуулах хэрэгтэй?! Өөрөө өгчихөөд араас нь гоншгох зэргийг нь харахад зохион байгуулалттай бололтой?!