Т.Доржханд "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаал зохион байгуулна
2022/05/02
УИХ-ын гишүүн Т.Доржханд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр
“Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” уриатай тайван жагсаалыг тавдугаар сарын 5-н буюу Пүрэв гарагийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буйгаа мэдээлсэн юм.
Мөн тэрбээр УИХ-аар өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөгжлийн Банкнаас хулгай хийсэн улстөрчид парламентад сонгогдоод хуулийн хамгаалалтад орчхоод байна. Гэтэл ангийн нөхөд маань хаалттайгаар дотроо ярилцаж байгаад хамгаалж авч үлдэж байгаа нь буруу. Ингэх юм бол бид авлигыг дийлж чадахгүй, хөгжихгүй.
Ард түмний төлөөлөл болж парламтентад сууж байгаа хүмүүс хуулийн байгууллагын оруулж ирсэн асуудлыг дэмжих ёстой. УИХ "Та хулгайч, та буруутай" гэж шүүх эрхгүй ч хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох эрхтэй. Энэ асуудлыг УИХ нээлттэй хэлэлц.
Нээлттэй хэлэлцвэл бие биеэ хайрлаж, өмөөрч чадахгүй шүү дээ. Надад ирсэн мэдээллээр хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Ямар шударга улстөрч билээ. Гэтэл хаалттай хуралдааны үеэр Хөгжлийн Банктай холбогдсон улстөрчдийг хамгийн их хамгаалсан хүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал Хөгжлийн Банканд байгаа юм байна. Ийм л байна" гэлээ.
хүннү · 2022/05/03
УИХ-н гишүүний “халдашгүй байдал” гэдэгт “хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэгт, холбогдсон сэжиглэгдэж байгаа” тохиолдолд хамаарахгүй гэдгийг л оруулаад өгхөд болно. Тэгсэн тохиолдолд хэрэгт холбогдсон гишүүд өөрснөө очоод л шалгуулна биз. Дуудсан үед ирэхгүй томроод байвал бариад хорьж болно ш дээ. Яагаад гэвэл “халдашгүй байдал” нөлөөлөхгүй. Харин улс төрийн зорилгоор, хэн нэгний захиалагаар хэрэгт холбох гээд байвал УИХ, гишүүнээ хамгахлах тогтоол гаргаж болно. Ийм үед “халдашгүй байдал” үйлчлэх ёстой.
Зочин · 2022/05/02
shuuheer gem buruutai togtoogui baihad irgeniig buruutan bolgoj bolohgui.Ih hural tudgelzuulehguigeer shalga. saad uchruulbal dahiad oruulaad iree l gesen baina lee shuudee
Зочин · 2022/05/02
За ард түмэн минь Доржханд шиг намаасаа ганцаараа иймэрхүү хүн сонговол хэрүүл тасрахгүй бодмоор юм байна аа