Хотын дарга өнөөдөр Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж иргэдийн асуултанд хариулна
2022/05/16
Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 16-ний 14.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллана.
Энэ үеэр хотын удирдлагууд иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгнө. Иргэд та бүхэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.