Италийн загварын шоунд Монголын TUVZA брэнд урилгаар оролцжээ
2022/10/03
Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “FASHION in the CITY” загварын шоу амжилттай болж өндөрлөлөө. Загварын ертөнцийн нэр хүндтэй төлөөлөгчид болон загвар зохион бүтээгчдийн чансааг тодорхойлдог уг арга хэмжээнд “RAGAZZA FORTE” SS23 цуглуулгаа толилуулаад ирлээ.
Тус цуглуулга нь монгол эхнэрийн уужны онцлог элемент болох хормой, хавтага зэргийг орчин үеийн жакетний элемент болгон ашиглаж, хормой болон хүзүүний зүүлт чимэглэлийн хээ угалзыг гар урлалын нарийн нандин арга ажиллагаагаар урлан бүтээснээрээ мэргэжлийн шаардлагыг хангасан, “RAGAZZA FORTE” буюу орчин үеийн “ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ”-н дүр төрхийг илэрхийлсэн өвөрмөц шийдэлтэй шинэлэг загвар болж чадсан.
“RAGAZZA FORTE” SS23 цуглуулга нь монголын өв соёлын чухал нэгэн илэрхийлэл болох монгол эхнэрийн уужны гоёмсог элементүүд, дээд зэрэглэлийн торгомсог ноосон даавуу, зохион бүтээлтийн оновчтой шийдэл зэргээрээ дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээлээ.
“TUVZA” брэнд нь анх Италийн Милан хотод үүсгэн байгуулагдсан залуу дизайнерийн брэнд юм. Анх эх орондоо хүүхдын хувцасны коллекц гаргаж эхэлсэн. Одоогоор Итали улс болон Монгол улсад суралцан төгссөн мэргэжлийн дизайнер оёдолчдын баг бүрэлдэхүүнтэйгээр эрэгтэй, эмэгтэй хүүхдын коллекцууд гаргаж орчин үеийн гоёлын, үндэсний хэв маягийн загваруудыг чанартай материалаар зохион бүтээж шилдэг технелоги стандартын дагуу эсгүүрээ хийж хүний биед төгс суусан хувцаснуудаар харилцагчдын сэтгэл ханамжийг өндөр өргөж, зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Мөн бид бэлэн хувцас санал болгохоос гадна, захиалгаар урлах, имидж бүрдүүлэлт хийх, мэргэжлийн зөвөлгөө өгөх үйлчилгээг санал болгож байна.