Газрын багц хуулийг хэрхэн өөрчлөх вэ?
2022/11/17
Парламент Газрын багц хуулийг хэлэлцэж эхэлсэн. Эрх баригч намын бүлэг хуулийн төслийг ерөнхийд нь дэмжсэн бол энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байна.
Тус хуулийг гол үзэл санаа нь газрыг үнэ цэнтэй болгоход оршино гэдгийг хууль санаачлагчид онцолж байгаа билээ. Газрын багц хуульд ямар өөрчлөлт орох тухай онцлон хүргэж байна.
Газар бол улсын үндэс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал билээ. Монгол Улс газрыг хувийн өмчлөлд шилжүүлээд 20 жил болжээ. Энэ хугацаанд газрынхаа 0.04 хувийг өмчлүүлж, өнөөдрийн байдлаар Монгол Улсын 1.1 сая иргэн газар өмчлөх болон эзэмших харилцаанд орсон байна. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд Газрын хуультай байсан ч хуульгүй мэт аягласан гэдгийг хууль санаачлагчид онцолж буй.
- Ийм учраас тус хуулиар газрын шинэтгэлийн цаана байгаа далд эдийн засгийг ил болгох, татвар авах зэрэг асуудлыг шийднэ.\
- Газрын харилцааны бодлого нь зургаан сайдад салангид явж ирсэн. Тусгай хамгаалалттай газрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай ашигт малтмал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, чөлөөт бүс, хил орчмынх нь газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд, хот суурин газрын асуудал нь Барилга хот байгуулалтын сайдын хүрээнд, бүртгэлийнх нь асуудал Хууль зүйн сайдад гэхчлэн салангид байгааг давхцалгүй, иргэдэд нээлттэй байдлаар шийднэ.
- Тогтсон нэгдсэн бодлоготой түүнийгээ ягштал хэрэгжүүлдэг зарчим руу цаашдаа явна.
- 2002 онд Газрын тухай хууль батлагдсанаас хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Газар олголт тус, тусдаа явж ирснийг Газрын тухай багц хуулиар цэгцэлнэ.
- Улаанбаатар хотод дүүргийн хэмжээнд газар олголт хийдэг байсан бол багц хуулиар хотоос цахимаар шийднэ.
- Газрын хууль нь Иргэний хуулийн үндсэн асуудлуудтай зөрж байсныг нийцүүлнэ.
- Орон сууцны доорх газрыг үнэлдэг болно.
- Хүүхдүүдийн өмнөөс эцэг, эх нь газрын асуудлыг шийддэг бол 18 нас хүрч байж шийдэх.\
- Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх, хот байгуулалтыг газартай нь холбож өгөхөөр хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2022/11/19
7 га газраа аваагүй маш олон хүн байга шүү тэр хүмүүс ч хүн шиг амьдрахыг хүснэ.Гэвч газрын албаныхан хүн ч гэж тоохгүй газрыг нь өгөхгүй өдий хүрсээ шүү. 7 га газраа авах юмсандаа гэхдэ жалга, судаг, уулын орой хадан дээр , мөн намган дунд, аль эсвэл хотоос бүүр алс бол яду у тарчиг хүмүүс унаа тэрэг ч үгүй хүмүүс яаж очих уу тийм болохоор гөйгүйхан шиг газар өгч туслаарай АН биш МАН засаг удирдаж байгаа учраас хичээнгүйлэн гуяаааа