Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал Х.Баттулга, Ц.Элбэгдоржтой холбоотой. Зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна
2023/03/24
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулав.
Танилцуулгын дараа "Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг худалдан авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн байна. Энэ бол нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн. Ордонд биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон. Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм нөхцөл рүү манай улс халтирч орсон байна.
Цаашид нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй. Та бүхэн эдийн засгийн өсөлт, төсвийн давж байгаа биелэлтийг ажиглаад хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо бас амар биш байгаа. Хил дамнасан зарим компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Нүүрсийг биржээр зарах тухайд хүндрэл гарч байна.
Ойрын 15-20 жилийн хугацаанд нүүрс, зэс гэдэг хоёр бүтээгдэхүүний асуудлыг ил тод болгохгүй бол шударга ёс ярих нь туйлын хүнд. Тиймээс энэ нөхцөл байдлыг өөрчилье л гэж байгаа юм. МАН, АН гээд хэн байх нь хамаагүй. Ийм асуудлууд болсон. Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан. Энэ явагдаж буй үзэл санааг дэмжиж байна, би өөрөө ажлаа өгөөд шалгуулна гэдэг зүйлийг хэлсэн.
Засгийн газрын хуралдаан дээр гишүүдэд хэрвээ ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгөөд үнэнээ тогтоолгоорой гэдгийг миний хувьд хэлж байсан. Бүлгийн хурал дээр ч мөн адил хэлсэн юм. Авлигачдын аалзны торыг тасалж байж эрх зүйт төрийн, эгэл жирийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болох юм.
Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёртой холбоотой. Энэ зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна. Тулгамдсан асуудлаа шийдээд явъя" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.
Зочин · 2023/03/26
Ши даргын зөвлөгөөг авч Авилгачтай тэмцвэл Монгол ялна. Амжилт хүсье!
Зочин · 2023/03/25
чиний ажил хүний зуурсан бантан цэвэрлэх биш л баймаар шүүх фрокуроруудаа ажиллуулаач
зочин · 2023/03/25
энэ хүн ажлжж хийж чадахгүй чадвар үнэндээ алга даа
Зочин · 2023/03/24
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө
Zochin · 2023/03/24
OYUNERDENE HULGAICH,LUIVARCHDAASAA DUTAHGUI HULGAICH, HUDALCH,LUIVARCHIN.
Бат инженер · 2023/03/24
Ямар ч мэдлэг боловсролгүй амьтан ингэж ярихаас яахав
Зочин · 2023/03/24
балайй шахуу юм
Эмээ · 2023/03/24
Харьцуулах юм аа мөн олов оо. Оюун-Эрдэнэ гэгч нь Х: Баттулгын хийсэн зүйлийн нэг ч хувьтэй тэнцэх үйл хийсэн юм уу? Үнэндээ Тэр залуу Баттулнгын өнхөрсөн хорголыг ч гүйцэхгүй ш дээ. Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх буюу МАН -ныхан далд хуйвалдаанаар төрийн эрх авсан нүглээ хаах гэж Баттулгыг харлуулахаар мөн ч их яармайх юм даа:
Зочин · 2023/03/24
Залуу хүн байж бүх муу зүйлийг өмнөх удирдагчиддаа тохоод байгаа нь өөрөө юу ч хийж чадахгүй байгаагийн илрэл.... Засгийн газарын тэргүүн юм бол бүх боломж эрх нь байхад яагаад чадахгүй байгаа нь энэ нөхөрийн мэдлэг боловсрол чадал туйлын муу нөхөр юм гэдэг нь илэрхий..
Зочин · 2023/03/24
Зочин · 2023/03/24
theverleh heregtei uls orong hohrold uchruulsan ulsaas bid hatuu hariuthlaga shaardaj bna buh hurungiig huraaj shorond yavuul busd orni uls hergee huleeg.d shorond yalaa edleel suuj bna thaana chin solongos ornii erunhiilgch hergee huleeg.d shorond bna mgl uls gej yathan oron be
Зочин · 2023/03/24
залуу сайдыг дэмжиж байна үнэхээр энэ залуу гарч ирж байж эдийн засаг өсөж байна бид бүгд харж байна