Ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэхийг аравдугаар сар хүртэл хойшлууллаа
2023/04/28
“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдийн хурал яг одоо Соёлын төв өргөөнд болж буй. Хуралдаанаар ноогдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлыцэх байсан бөгөөд уг асуудлыг ирэх аравдугаар сар хүртэл түр хойшлуулахаар болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах эсэхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганбат танилцууллаа.
Тэрбээр “ЭТТ онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгагдсан. Компанийн 84 хувь төрийн 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой байдлын хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээлээ.
zochin · 2023/04/29
ene bol bashir arga l daa yldsen byxniig idej dyysgax geed xygatsaa xojox arga bolitsgool doo xylgaichyydaa
Сайханаа ... · 2023/04/28
Хангалттай хулгай хийцгээлээ одоо иргэддээ ногдол ашг хуваарилах хэрэгтэй шүү дээ ... Төрд өөрсөд дээрээ байгаа хувьцааны ашгаар хөрөнгө оруулалтаа хийцгээ харин одоо иргэддээ тэр 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх нь зөв шүү дээ !!!