Эхнэртээ хайргүй, хүүхдээ бодоод л тэсч явна
2014/06/16
Би хүүхдийнхээ төлөө л эхнэртэйгээ амьдарч байна. Та бүхэн сэтгэлийнхээ үгийг, зөвлөгөөг харамгүй хэлж туслаарай.???? Одоо 27-той төрийн албан хаагч. Эхнэр мөн л адилхан ажил хийдэг. Би оюутан байхдаа найзтайгаа нийлж их шоуддаг байлаа. Тэр найзын маань ангийн охин гээд нэг охинтой уулзаж учирдаг байсан юм. Гэнэт нэг өдөр би жирэмсэн гэсэн. Би ч гайхаад айх, зугтмаар санагдсан. Учир нь би түүнд сайн биш. Ингээд амралт болж би гэр лүүгээ явж тэр бас нутаг буцсан. амралт дуусахад тэр хичээлдээ ирэхдээ томоо гэдэстэй ирсэн. Ингээд гэрийнхэнд хэлж аав намайг айлын охин жирэмсэн болгочихоод хайргүй гээд явдаг хүн байдаггүй юм. Ядаж хүүхдээ бод гээд хурим найр хийгээд одоо 4 жил болж байна. Их муухай ааштай би хүүхдээ бодоод л тэсээд л яваад байгаа. Зарим эрчүүдийг эхнэртэй хайргүй хүүхдээ бодож байна гэж ярихыг сонсоод гайхаад байдаг байлаа. Гэтэл одоо би яах уу?????