Эдийн засагч Т.Төржаргалтай нүүрсний зах зээл, эдийн засгийн үр өгөөж ямар байгаа талаар ярилцлаа.


-Нүүрс бол Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн тулгуур. Тэр утгаараа нүүрсний экспорт ямар байгаа талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын нийт эдийн засгийн 97 хувь нь түүхийэдээс хамааралтай. Жилд 40-50 сая тонн түүхий, боловсруулаагүйбүтээгдэхүүн экспортолж орлого олж байна. Өнгөрсөн онд 12 тэрбум ам.долларын экспортын орлого олсон. Манайхойд хөрш урагшаа Хятад руу нийлүүлэх түүхийэдийн экспортоо улам нэмэх сонирхолтойбайна. Оны эхэнд ОХУ-ын ерөнхийлөгч Путин БНХАУ-ын дарга Си Жиньпинтэйутсаар ярихдаа энэ онд хоёр орны худалдааг улам идэвхжүүлнэ гэдгээ онцолсон. Энэ юу хэлж байна гэхээр манайнүүрснийзах зээл улам л хумигдах эрсдэлтэйгэсэн үг. Тиймээс бид маш анхаарал болгоомжтойбайх хэрэгтэй. Нүүрснийүнэ 2023 оны гарснаас хойш буюу оны эхнийхагас жилийн байдлаар 59.2 хувиар унасан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэйхолбоотойгоор олон улс нүүрснийхэрэглээгээ танаж, багасгасан нь шууд зах зээл дэх нүүрснийханшид том цохилт үзүүлээд байна. Энэ нь мэдээж манайх шиг нүүрсээр эдийн засгаа авч явдаг орнуудад таагүймэдээ гэсэн үг. Яг өнөөгийн байдлаар экспортод гарч буйнүүрснийүнэ тонн тутамдаа 160-175 ам.доллар л байна. Угтаа тонн тутамдаа 400 ам.долларт хүрч байсан нүүрснийүнэ ингэж бууна гэдэг Монгол Улсын эдийн засагт тийм ч таатаймэдээ биш л дээ. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сараас хойш нүүрснийханш дахин сэргэж, өдөр ирэх тусам бага багаар өссөөр байгаа нь маш сайн мэдээ.

-Энэ жилийн тухайд манай улс хичнээн хэмжээний нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм бэ?

-Өнгөрсөн 2022 онд 32 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд 36.5 сая тонныг экспортлохоор төлөвлөөд байгаа.

Гэхдээ урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч, 2023 оны нэгдүгээр сард Монгол Улс 3.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон. Энэ хэмжээгээрээ экспортолсон тохиолдолд жилд 42 бүр 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Мэдээж хэрэг гаргаж байгаа нүүрсний хэмжээ өсөхийн хэрээр манайх руу орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засагч хүний хувьд бид энэ жил төлөвлөснөөс 600 сая гаруй ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой гэж харж байгаа. Зөвхөн нүүрснээс шүү дээ. Өнөөдрийн эдийн засгийн сэргэлтэд эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого, тэр дундаа нүүрсний экспорт нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын эдийн засаг нь есөн хувиар өслөө. Үүнийг дагасан эрэлтээс үүдэн Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсч байгаа гэж ойлгож болно.

-Та экспортын орлогын 90 гаруй хувийг нүүрсний орлого эзэлсэн гэж хэлсэн. Ер нь нүүрсний орлого ингэж нэмэгдэхэд Засгийн газраас зарласан авлига, нүүрсний хулгайтай тэмцэх ажил нөлөөлж байгаа болов уу?

-Мэдээж нөлөөлж байгаа. Монгол Улсаас экспортод бүтээгдэхүүн гарсан л бол түүний орлого нь Монголдоо орж ирдэг байх ёстой. Гэтэл Монголоос нүүрс гарчихаад валют нь орж ирэхгүй байсан асуудал гарлаа. Энэ нь мэдээж эдийн засгийн урсгалд нөлөөлж байсан. Харин үүний эсрэг Засгийн газраас тодорхой үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь үр дүнд хүрч байгаа гэж үзэж байна. Товчхондоо биет хэмжээ, зах зээлийн үнээр борлуулсан хэмжээгээр валютын урсгал орж ирэхгүй байгаагаас валютын нөөц дундарч, ханш өсөх зэрэг эрсдэлүүд гарсан. Тиймээс тэр чиглэлд авсан арга хэмжээ, тэмцэл нь Монгол Улсад орох ёстой орлогыг бүрэн төвлөрүүлэхэд нөлөөлсөн болов уу.

-Нүүрсний зах зээл цаашид ер нь хэрхэн өөрчлөгдөхөөр байна вэ?

-Олон улсын эдийн засагч, шинжээчдийн таамаг нь БНХАУ-ыг хүлээх. БНХАУ-ыг дэлхийн хамгийн том нүүрс олборлогч гэхэд хилсдэхгүй. Тэд нэг жилд дэлхийн нийт нүүрсний олборлолтын тал хувийг дангаараа дүүргэж байсан шүү дээ. Харин одоо нүүрсний зах зээлийн ирээдүй БНХАУ-ын гарт байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Цаг уур, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон, тэр тал дээр эерэг хариу өгдөг нүүрсний тоглогчийн хувьд шийдвэр гаргах үлдээд байна. Нүүрсний хэрэглээгээ багасгаж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энергид шилжих үү, “сурсан зангаараа” нүүрсээ хэрэглээд үлдэх үү гэдгээс бүхэл бүтэн дэлхийн нэг том салбарын зах зээл хамаарч байгаа. Гэхдээ шинжээчдийн тооцож байгаагаас харвал дэлхийн нүүрсний зах зээл ойрын 10 жилдээ энэ хэвээрээ байна. Тиймээс бид зах зээл хумигдах вий гэж айхаас илүүтэйгээр ОХУ-ын экспортод санаа зовинох шаардлагатай. Учир нь тэд бидний зах зээл рүү хүчтэй орж ирж байна. Нөгөөтэйгүүр ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа нүүрсний үнэ улам хямдарч байна. Тэд дийпинг үнээр нийлүүлж, далайн тээврээр хүргэж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар ОХУ-аас Хятад руу нийтдээ 60 сая тонн нүүрс экспортолсноос 20 сая тонн коксжих нүүрс байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид өрсөлдөөний хувьд Орост зах зээлээ алдах магадлал маш өндөр байна.

-Биржээр нүүрс арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгдсэн гэдэг мэдээлэл бий. Ер нь биржээр арилжаалах нь эдийн засгийн бодит үр өгөөжийг бий болгох боломжтой юу?

-2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр нааштай үр дүн эдийн засагт бий болсон гэж харж байгаа. Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, үнэ нь 7.5 дахин нэмэгдсэн. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 ам.доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголын Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ингэж ил болсон гэсэн үг.

-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В түвшинд хэвээр үлдээсэн. Энэ нь мэдээж эдийн засагт эерэг нөлөөг авчирна биз дээ?

-Бас нэг талыг барьж хэт баярлах хэрэггүй юм. В зэрэглэл гэдэг бол дампуурлын зэрэглэлээс ганцхан алхамын зайтай байгааг илэрхийлж байгаа гэсэн үг. Тиймээс бид энэхүү зэрэглэлийг улам дээшлүүлэх чиглэлд ажиллах ёстой. Бид өмнө нь +В түвшинд очиж байсан. Харин одоо түвшин буурч В түвшинд байгаа учраас өрийн таазаа цаашид нэмэгдүүлэх боломжгүй. Тиймээс төсөвтөө хариуцлагатай хандах ёстой. Эхлээд эдийн засгаа тэлэх суурь асуудлууд болох авто зам, төмөр зам, цахилгаан эрчим хүч асуудлуудаа шийдэхэд анхаармаар байна. Төсвийн орлого биднээс хамаарахгүй савладаг. Төсвийн орлого төсөөлсөн хэмжээнээс тодорхой хэмжээгээр өсч байгаа бол түүнийг хуримтлуулах ёстой. Хуримтлалын сан, Төсвийн тогторжуулалтын сандаа хийх ёстой. Харамсалтай нь Тусгай сангийн хуулиар хуримтлуулсан орлогоо дараа жил нь зарцуулж болох хуулийн заалт оруулчихсан учраас бидэнд хуримтлал байхгүй.

Багахан хэмжээний ахиу орлого олбол шууд л төсвийн алдагдал руугаа хийчихдэг. Энэ байдлаа бид зогсоох ёстой. Ер нь цаг үе урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай, нямбай, ухаалаг байхыг биднээс шаардаж байна. Хэрэв байж чадахгүй л бол эдийн засаг амархан хямралд орно.