Netflix-ээр БНСУ-ын ээлжит нэгэн тэсрэлт хийж буй цуврал бол "Mask Girl" хэмээх цуврал кино юм. Тус киноны гол дүр болох Ким Му Мигийн дүрд нийт дөрвөн эмэгтэй тогложээ.

Кинонд зөвхөн бие нь л гарч, маскны цаанаас жүжиглэж байсан загвар өмсөгч Зи Зиан цахим орчинд өөрийгөө илчилснээр олны анхаарлын төвд оржээ.

загвар өмсөгч, жүжигчин Зи Зиан "Mаsk Girl" кинонд тоглосон тухай сэтгэгдлээ инстаграм дагагчдадаа хуваалцжээ.

Ингэхдээ, "Би өнгөрсөн сарын нэг  сараас хойш өдөрт 2-3 цаг, долоо хоногт 3-4 удаа Han Byeol, YGX-ийн Heeyeon нартай дасгал хийж байсан. Энэ нь надаас маш их тэсвэр тэвчээр мөн чадвар шаардсан. Миний нүүр болон бусад хэсгээр нэлээн турсан. Гэхдээ киногоо дуусгаад та бүхэнтэй хуваалцаж суугаадаа маш их баяртай байна. Биднийг үнэлж сайн олон үгсээр магтаж байгаад баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.