Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив
2014/06/17
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.18/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд нийт22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ.
Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьчлалыг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваасан бөгөөд хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн авах чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийгдэж дууссан үед гүйцэтгэхээр тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулав
Зочин · 2014/06/19
Хувьчилал нэрийн дор үлдсэн хэдэн төрийн өмчит компанаа хувааж , тэрбумтан болох гэсэн 1 дэх оролдлого, төрийн өмчит компанаа заавал үр ашиггүй ажиллуулдаг, тайлан баланс нь алдагдалтай болгож гаргадаг, тэгээд хувьчилж авах хороо найруулдаг энэ уламжилал хэзээ болих юм бол оо... Засгийн эрх барьж байгаа үедээ хувааж идэхээр ханцуй шамлан орж байна, Дээр дооргүй, орон нутгийн Засаг дарга нар ч ОНХС-ын хөрөнгыг өөрийн компантайгаа хувааж идэж эхэлж байна ... Монгол улс минь хэцүү байна даа...