Анх дуучин гэдгээрээ олонд таигдсан Ч.Цэлмүүнийг залуус андахгүй мэднэ. Тэр мисс, жүжигчин, судлаач, доктор гээд нэрнийхээ өмнө олон дуудах нэршилтэй болсон нэгэн гэхэд болно. Тэрбээр ганц амьдралаа ганцхан зүйлд л зориулаад байх сонирхолгүй гэнэ лээ. Тиймдээ ч олон талын ажлыг хийж гүйцэтгэж, суралцах нь амьдралыг нь сонирхолтой болгодог аж. Ч.Цэлмүүн хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа юм. Түүний аз жаргалтай болгож чаддаг зүйл нь гэр бүл нь гэнэ шүү. Зөвхөн түүнд ч биш хүн бүрд гэр бүл элэг бүтэн байна гэдэг хамгаас сайхан зүйл. 

Хүүхдүүд нэгэн зэрэг янз бүр болох чинь амаргүй юм (3-4 хүүхэдтэй хүмүүс яадаг бол?). Энэ өдөр бид 4 ээжийнхээ 2 найзтай гадуур зугаална гэж гараад зургуулаа машин дотор сууж байтал гэнэт бага нь уйлж эхлээд ах нь дотор муухайрсан бололтой бөөлжлөө гэж ирээд машин дүүрэн сандарсан хүмүүс. Ингээд охины минь эхний сар үнэхээр урамтай өнгөрлөө. Юу гэвээс охин төрөхдөө л толгойгоо даахаас гадна аливааг дагуулан харах чадвар нь дөнгөж төрсөн нярай гэхэд үнэхээр сайн байж биднийгээ гайхшируулсан өдрүүд ард хоцорлоо.



Миний хувьд тэнхээ орох гэж их л удлаа. Эсвэл зүгээр л яарсан сэтгэл минь тэгж санагдуулав уу, бүү мэд. Охин төрмөгц нөхөр бид хоёр хэн, хэдийд, хэрхэн оролцох талаар ярилцаж шөнө нь би охиноо аваад харин өдөр нь нөхөр бүтэн нойртой юм хойно ажлынхаа хажуугаар охиноо чадлаараа авч надад амрах цаг олгох үүрэгтэй. Памперсыг нь солиход ч тэр. Нөхөр солихдоо biomon_kids -ын ногоон цайны хандтай цацлагыг эсвэл тосыг нь түрхэнэ. Харин би сүүлний тосоор гэдсэнд нь массаж хийнэ.



Нөхөр үүргээ үнэхээр сайн гүйцээж байгаа гэхдээ л шөнө хэдэн удаа сэрсний дараа яг үүрээр ядарчихсан байхад хажууд унтаад байхыг нь харах яагаад ч юм дургүй хүрмээр санагддаг юм байна. Хүүхдийн дуу чимээнд мэдрэлгүй унтаж хоноод өглөө нь "Шөнө охин ёстой сайн унтлаа тэ?!" ч гэх жишээний хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.