Драмын театраас олны танил болсон жүжигчин Тодоог өдгөө залуус андахгүй ээ. Тэр сүүлийн жилүүдэд фитнессээр хичээллэж бие бялдартаа ихээхэн анхаарч явсаар заяаны ханиа олсон. Өнгөрсөн жил жүжигчин залуу өөрийн гадаад үзэмжиндээ анхаарч толгойдоо үс суулгуулсан гэнэ. Ингэснээрээ өөртөө итгэх итгэл нь бүүр ч ихээр нэмэгдсэн хэмээн ярьсан удаатай. 

Тодоогийн хайртыг Хонгорзул гэдэг бөгөөд багш мэргэжилтэй. Өдгөө хувийн бизнес эрхэлж байгаа. Хосууд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй юм. Жүжигчин залуугийн хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа гэнэ шүү. Цаг зав л гарвал эхнэрээ агаарлуулж хүчилтөрөгч бэлэглээд явдаг болжээ.