МҮОНРТ-ийн АСК нэвтрүүлгийг хөтөлж олны танил болж байсан жүжигчин Б.Сансармааг залуус андахгүй мэднэ. Тэрбээр “Single Lаdies 3” киноны Хадаан хэмээх дүрээр жүжигчний карьераа эхлүүлж байв. Тал нутгийн зомби кинонд тоглоод ээжийн амьдралдаа зүтгэх болсон юм. 

Түүний бяцхан хүү нэг ой хүрлээ. Тэрбээр хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг хайртай гэр бүлийнхээ хүрээлэлд тэмдэглэн өнгөрүүлжээ. Жүжигчин бүсгүй  ханьтайгаа АНУ-д байхдаа танилцсан гэдэг. Хоёр жилийн өмнө сүй тавьж, өнгөрсөн хавар бэр гуйлган албан ёсоор айлын гэргий болсон Б.Сансармаа “күүл” ээжүүдийн төлөөллийн нэг болж яваа.