Нэгэн цагт  “Playboy” сэтгүүлд нүцгэн дүр төрхөө буулгаж байсан эмэгтэйчүүдийн нэгээр Н.Энхмаа тодорч байв. Уг сэтгүүл Монголд хэвлэгдэн, хэдэн дугаар гаргасан. Тухайн үед жүжигчин Х.Баярмаа, А.Туяа, Б.Баярмаа зэрэг олны танил, сайхан бүсгүйчүүд тэргүүн нүүрийг нь чимж байв. Тэгвэл Н.Энхмаа хэмээх олны танил бус бүсгүйн зураг олны анхаарлыг татаж, тухайн үедээ “Playboy мисс” хэмээх нэртэй болсон гэдэг. 

Тэрбээр өдгөө гурван хүүхдийн ээж бөгөөд сайн гэрийн эзэгтэйн үүргийг  бийлүүлж яваа. Олны өмнө төдийлөн гардаггүй бүсгүй "Талын салхи" 2023 -д оролцон, шинэ дүр төрхөөрөө залуусыг байлдан дагуулах болсон. Тэр эмэгтэй мото клубт харъяалагдах болсон. Мөн хувийн бизнесээ эрхэлдэг. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл болох цэцгийн дэлгүүрээ нээгээд багагүй хугацааг үдэж байгаа.