Нүүрснээс хулгайлсан 40 их наяд төгрөгийн дэргэд 40 тэрбумын хэрэг бол шар будаа л юм даа
2023/09/25
Монгол төдийгүй олон улсын анхаарлыг татсан нүүрсний хулгайн хэргийн шүүх хурал эхэлж, урьдчилсан хоёр ч хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Энэ бол эрх баригч нам Монгол Улсаас, ард түмнээс 40 их наяд төгрөг хулгайлсан гэмт хэргийг шүүж буй үйл явц. 40 их наяд бол үнэхээр их мөнгө шүү. Манай улсын жилийн төсөв 19-20 их наяд төгрөг байдаг гэж бодохоор аманд багтахааргүй үгүй ээ мөн аугаа тоо байгаа биз. Үүнийг жирийн иргэн хулгайлж чадахааргүй л дээ. Улстөрчид, улс төрийн өндөр албан тушаалтнууд л эрх мэдэл, тойрон хүрээлэгчидтэй нийлж байж хийж чадсан хулгайн гэмт хэрэг юм.
УИХ-ын ээлжит сонгуулиудад АН ганц хоёрхон удаа л эрх барьсан байдаг бол бусдад нь МАН давамгайлсан. Харин 2016 оноос хойш буюу сүүлийн найман жил МАН төрийн эрх барьж байгаа. Уг намынхан дотроос л энэ хулгайн гэмт хэргийг хийсэн. МАН-ын даргаар сүүлд сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ харин энэ хулгайд оролцоогүй бололтой. Оролцоогүй гэдэг нь хэд хэдэн зүйл дээрээс харагддаг. Ийм том хулгай Монголын төрд нүүрлэчихээд байгааг анхлан нийтэд зарласан хүн нь Л.Оюун-Эрдэнэ байх шүү. “Өөр дээрээ гал дуудчихлаа даа, залуу хүн зоригтой байна даа” гэж тухайн үед хэн хүнгүй л түүний өмнөөс санаа зовниж бас бахархсан. Олны анхааралд өртөж, араасаа хэл ам дагуулсан нүүрсний хулгайн хэрэг ард түмний хараанаас гарч чадалгүй явсаар өнөөдрийг хүргэж, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 28-нд хийхээр товлож чадлаа.
Энэ хэргийн гол дүр гэгдээд буй Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын холбогдоод буй нүүрсний хулгайн хэргийн мөнгөн дүн нь 40 тэрбум төгрөг юм байна. Энэ бол МАН-ынхны хулгайлсан 40 их наяд төгрөгийн дэргэд ёстой шар будааны төдий юм даа. Болж байгаа явцыг ажиглавал, 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн хэргийг 40 тэрбум төгрөгөөр хааж, нүүрсний хэргийг шүүсэн нэр зүүлгэж буй жүжиг тавиад өнгөрөх шинжиндээ орчихлоо. Эл жүжгээр энэхүү том хулгайн хэргийг хаагаад өнгөрөөвөл тэр 40 их наядын хулгайн гэмт хэрэг юу болох вэ? Замхраад өнгөрөх үү?
Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгүүдийг харж байхад, 40 их наядынхаа хулгайг 40 тэрбумаар хаахаар төлөвлөжээ гэж таамаглахаар юм. Энэ хэргийн тайзан дээр Б.Ганхуяг гэж хүнийг суулгачихаад түүн дээр гэрэл тусгаад 40 их наядтай холбогдсон өндөр дээд албан тушаалтнууд буюу хэргийн жинхэнэ эздийг ил гаргаж ирэхгүй, хаацайлж үлдээх тактик үнэртэж байгаа юм. Цаана байгаа тэр хүмүүс бол голдуу төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон банкууд зэрэг этгээдүүд гэдгийг бүгд гадарлаж байна, энэ талаар Монголын дөрвөн зүг, найман зовхист ид шуугьж байна. Гэвч эдгээр хүмүүсийн нэрсийг энэ хэрэгт огт дурдахгүйгээр хав дарж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёроор хэрэг үүрүүлж, нэг ёсондоо энэ хоёроор туг тахихаар төлөвлөсөн юм уу даа гэж харагдаж байна. Үүнд нь Б.Ганхуяг нар дургүйцэж байгааг та бид шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэгээс сонссон. Хэн чиг л түүний оронд байсан бол ингэх л байсан, мэдээж шүү дээ. Тийм ч болохоор “Би юу болсныг хэлье. Харин та нар надад амь насны баталгаа өг” гэж хэллээ. Энэ бол би энэ хэргийг задалъя, жинхэнэ эздийг нь ил болгоё, хариуд нь надад хөнгөн ял өг гэсэн зөвшилцөл, тохироо хийе гэсэн санаагаа хэлээд байна гэж ойлгосон. Нөгөө талаас нь харвал “Би та нарын өмнөөс шоронд орно гэж юу байхав, 40-хөн тэрбумыг авчихаад. 40 их наядыг бүгдээрээ авсан юм чинь авсан хүмүүс бүгд шийтгүүлье л дээ. Бүгд л адилхан идэж уусан шүү дээ. Миний авсан мөнгө та нарын хажууд бол өчүүхэн шүү дээ. Тийм болохоор шорон руу явбал цуг явъя” гэсэн. Ийм хоёр санаа яваад байна аа даа гэж таамаглаж болохоор. Энэ бүгдийг харж байхад нүүрсний хулгайн хэрэг дээр төр худал хуурмаг жүжиг тавиад өнгөрөх нь үү дээ гэсэн хар ард түмэнд үлдлээ. Эцсийн эцэст төрийн эрх барьж буй нам, эрх мэдлийг гартаа авсан хүмүүсийн үнэн нүүр царай л харагдлаа даа. Эх орноо ямар увайгүйгээр тонодог вэ, төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс яаж ичихгүйгээр хулгайлдаг вэ гэдгийг тэд бидэнд ил цагаан үзүүлсэн. Зүгээр л айл гэр болж тоглодог шиг ард түмний боломжийг юман чинээ бодолгүй хулгай хийцгээгээд бүр гаршчихсан, ингэж хулгай хийдгээ байдаг л зүйл мэт ойлгосоор ирсэн нь харагдаж байна. Сонгуулиар ард түмэн итгэл хүлээлгэж, бидний аж амьдралыг дээшлүүлж, ажил төрөлтэй байлгаж, сайхан амьдруулах юм байна гэж амлалтад нь итгээд саналаа өгч төрийн эрх барих боломж олгодог. Гэтэл энэ боломжийг намаараа нийлж ард иргэдийн мөнгө, байгалийн баялгаас хулгай хийх завшаан гэж хардаг байсан нь харамсалтай. Хэдийгээр монголчууд, сонгогчдын хувьд эрх баригчдадаа боломжоо хулгайлуулсан нь харамсалтай ч дахин тэднийг баярлуулахгүй байх том боломж үлдсэн шүү. Одоо бол утасны зангилааны нэг үзүүр ил гарч, бүх юм ард түмний нүдэн дээр болж байгаа учир үүнээс цааш эд нарын төлөвлөснөөр юм явахгүй дээ. Санаснаар нь болохгүй гэсэн үг. 40 их наядын бүх эзнийг гаргана гээд л ард түмэн зүүгдчихнэ, Б.Ганхуяг ч бас хэлэх байх, яг цагаа тулахаар шүүх ч ард түмний талд үйлчилж, байгааг нь гаргахыг бодно шүү.
Нүүрсний хулгайн хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт эхлэх ч намаржин, өвөлжин сунжирч ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгууль хүргэнэ. Нүүрэндээ “Нүүрсний хулгайчид” гэсэн тод тэмдэгтэй, нүүрсний хулгайгаар нүүр, гар нь халтардсан, ийм том луйвар, хулгайн гэмт хэрэгтэй нам сонгуульд ялна гэдэг, ээ дээ мөн ч хэцүү дээ. Ялагдал хүлээвэл хэрэг нь задарч дээр дооргүй, дээд доод бүх тушаалтан нь гинжин хэлхээсээр нэг нэгнийгээ татаж ялаа үүрцгээх байлгүй дээ. Яагаад вэ гэвэл үйл явдал бодсоноор, төлөвлөснөөр явдаггүй гэдгийг монголчууд бид маш олон зүйл, үйл явдал дээрээс харсан. Ялангуяа улстөрчдийн холбогдсон гэмт хэрэг, луйврууд хэзээ ч төлөвлөсөн шугамаар нь явдаггүй, богино настай гэдгийг харуулсан жишээ олон. Хэрвээ Б.Ганхуягийг ямар ч хамаагүй аргаар ял үүрүүлээд шоронд явуулбал 40 их наядын дуулиант хэрэг тэгээд замхарчихна. Энэ хэргийг замхруулахгүйн тулд Б.Ганхуягийн хэлээд байгаа амь насны хамгаалалтыг нь хийж өгч, ямар нэгэн халдлагад өртөхөөс нь сэргийлэх хэрэгтэй. Шоронд, мөрдөнд учир битүүлгээр амиа алддаг, харамсалтайгаар алуулсан улс төрийн хэргүүд Монголд гарч байсан. Тэр бүгдийг эргэн санаад дарьтай торхон дээр суугаа Б.Ганхуягийн аюулгүй байдлыг хангах нь Монголын нийт ард түмэн, Монгол Улсын эрх ашигтай холбоотой ноцтой асуудал болоод байна.
Түүнийг яаралтай хамгаалалтад авч, амь насыг нь бөхөлж өгөөд авах мэдээллээ авч, нүүрсний 40 их наядын хулгайн хэргийн эздийг ил цагаан болгож, бүгдийнх нь нэрийг зарлах ёстой гэдэг нь Монголын ард түмний хүсэл. Хэдийгээр аль нэг нам төрийн эрхийг барьж байж болох ч ард түмний хүсэл, шаардлага ямар ч улс төрийн хүчнээс хэзээд илүү, хэзээд хүчтэй байсаар ирсэн.
Д.ГАНСАРУУЛ
Зочин · 2023/09/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/09/25
ANYSDN80955877 SEKSEER TAWILTSI
Зочин · 2023/09/25
S XNE80955877
шаабар · 2023/09/25
Зөв бичжээ. Гансаруул дүү жаахан дутуудуулчихаж. Чин үнэндээ бол ард түмний мөнгөөр санхүүжиж хөрөнгөжөөд улам цаашаа шунан байгаа улс төрийн намуудыг яаралтай татан буулгахгүй бол нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй л адил төгсөнө. Одоо бол ард нийтээрээ босон тэмцэж идэж уулцсан бүх нам түүний удирдагч нарыг улс төрөөс зайлуулахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Жагсаж тэмцэх босож эх орноо хамгаалах ганц гарц л үлдсэн гэж харагдаж байна.
Зочин · 2023/09/25
45NASNI XALYYTSSAN SEXSY ERTEI80955877
Зочин · 2023/09/25
S AWN80955877 35DEESH