Хайртай бүсгүй, хүүхдээ тэнэг хүүхнээс болж алдсан
2014/06/18
Би энэ сайтын зөвлөгөө булангийн байнгын уншигч. Та бүхэндээ жоохон ч атугай хэрэг болох болов уу гэсэн үүднээс нэгэн зүйлийг бичье гэж шийдлээ.
Би найз охиндоо маш их хайртай байлаа. Гэвч нэг л өдөр түүний итгэлийг алдсан. Оюутан байхдаа нэг өвөл амралтаараа гэртээ харьчихаад хот руу ирж явах замдаа сандлаа налаад унтаж байтал нэг эмэгтэй миний хөлийг дэрлээд унтаж болох уу гээд унтчихсан. Би ч яах аа мэдэхгүй л замдаа хамт явсаар ирсэн. Тэгээд түүний дугаарыг авч мессеж бичдэг байлаа. Гэтэл нэг өдөр найз охин маань мэдчихсэн. Би үнэнгээ хэлтэл тэр маш их уурлаж, яваад өгсөн. Олон удаа гуйж гувшсаны эцэст түүнтэйгээ буцаж нийлсэн. Тэр эмэгтэй гэнэт гарч ирээд дахиж тэгэхэд миний найз бүсгүй жирэмсэн байсан. Би уулзсан бараг л хүүхдээ тээж яваа түүнээс салахаар шийдээд түүний нэг л алдаа нь дээр дөрөөлсөн ингээд л би гэрт томоо гэдэстэй байхад нь хүргээд өгчихсөн. Тэр надаас нэг мөсөн явсан хөөрхөн хүүгээ хараад би ямар тэнэг хүүхний занд хууртаж хайртай бүсгүй, хүүхэд хоёроо орхисноо тэр өдөр хүүгээ харсан мөчөөс эхлэн өөрийгөө зүхэж эхэлсэн. Тэгээд нөгөө хүүхэнд уурлаж би элдэв үгээр доромжилж шууд л гэрээсээ хөөж холбоогоо тасалсан юм. Гэвч би энэ алдаанаасаа болж аз жаргалтай амьдралаа буцаан авч чадахгүй л явна.