Assassin’s Creed цувралын шинэ тоглоомд Монголчуудын сүйрүүлэхээс өмнөх Багдад хотыг дүрсэлжээ
2023/10/06
Ubisoft компанийн 2007 оноос хойш гаргаж буй Assassin’s Creed цувралын 13 дахь шинэ видео тоглоом “Assassin’s Creed Mirage” нэрээр өчигдөр зах зээлд гарчээ.
Уг цувралын тоглоом бүрийн үйл явдал дэлхийн өөр өөр бүс нутагт, өөр өөр түүхэн цаг үеүдэд өрнөдөг. Тэгвэл сүүлийн тоглоомдоо IX зууны Багдад хотыг дүрсэлжээ.
Өнөөдрийн Ирак улсын нийслэл Багдад нь олон жилийн дайн самууны хөлд үрэгдсэн хот гэдгээрээ дэлхий дахинд танигдсан байдаг.
Тэгвэл уг хот Аббасидын Халифат улсын нийслэл байхдаа Исламын ертөнцийн төв төдийгүй дэлхийн соёл иргэншлийн гол төвүүдийн нэг байжээ.
Багдад хот цэцэглэн мандаж байх үеийг түүхчид “Исламын Алтан үе” гэж нэрлэдэг юм.
Аббасидын Халифат улсыг 750 онд байгуулсан бөгөөд Исламын шашныг үндэслэгч зөнч Мухаммедын авга ах Аббас ибн Абд аль Мутталибын нэрээр нэрлэж байжээ.
Аббас нь энэ улсыг байгуулагдахаас 100 жилийн өмнө нас барсан хүн юм.
Аббасидаас өмнө Ойрх Дорнодод 661 онд байгуулагдсан Дамаск хотод нийслэлтэй Умаяадын Халифат оршиж байжээ.
Аббасидын Халифатын хоёр дахь удирдагч Аль Мансур анх шинэ нийслэл Багдад хотыг байгуулах шийдвэр гаргасан юм. Тус улсын хуучин нийслэл Куфах хот шиа муслимуудын мөргөлийн газар болж үлджээ.
Багдад хотыг байгуулахдаа Торгоны их замд ойр, Тигр, Евфрат мөрний үржил шимтэй сав газрыг сонгосон байна.
Аль Мансур шинэ хот байгуулахдаа гадаадын архитекторуудыг урьж, 100,000 орчим хүнийг ажиллуулж байжээ.
Багдад хот удалгүй цэцэглэн хөгжиж, Хятад, Энэтхэг, Баруун Европ, Дорнод Африкаас худалдаачид, эрдэмтэд, уран бүтээлчдийг цуглуулсан соёл иргэншлийн том төв болсон юм.
Багдадад байгуулагдсан Мэргэн Ухааны Ордон нь дэлхийн олон улс үндэстний бичгийн өвүүдийг цуглуулсан аварга том номын сан байжээ.
Гэвч байгуулагдсанаасаа хойш 500 орчим жилийн дараа Багдад хот дахин сэргэхгүй болтлоо сүйрсэн юм.
1258 онд Хүлэг хааны удирдсан Монголын их цэрэг Багдад хотыг бүсэлж, эцэст нь олон зуун мянган оршин суугчийг хядаж, газрын хөрстэй тэгшилж байжээ.
Мэргэн Ухааны Ордон энэ үеэр шатсан бөгөөд хэр их хэмжээний ном судар устсан нь тодорхойгүй байдаг.
Энэхүү эзлэн түрэмгийллийн улмаас нэг үе баруун өмнөд Европын Иберийн хойгоос Өмнөд Азийн Синдх хүртэл өргөн уудам газар нутагт оршин тогтнож байсан Аббасидын Халифат улс мөхсөн юм.
Багдадын сүйрлээс хойш Исламын ертөнц дахин сэхэж чадаагүй гэж түүхчид үздэг.
Эх сурвалж: Aljazeera
base dase · 2024/02/29
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product
Email ( [email protected] )
TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452
https://clean-documents.com
Зочин · 2023/10/07
ANYSDN80955877