Нүүрсний хяналтын сонсголын эхний хэсэг 2023.12.04-нээс 08-ны хооронд болно. Энэ сонсголоор орон нутгийн “Тавантолгой ХК”-ийн асуудлыг авч хэлэлцэх нь. Хоёр дахь сонсгол 2023.12.18-22-ны өдрүүдэд хийгдэж “Эрдэнэставантолгой” ХК-ийн асуудлаар сонсгол явагдана. 

 

Тэгвэл эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 175 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм.

Сонсголын эхний өдөр 62 иргэнийг гэрчээр дуудлаа. Гэрчүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа,  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав нарын нэрс багтжээ.