Өмнөговь аймгийн газар нутгийг хууль бусаар зарсан гэх гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогджээ.

Тодруулбал прокуророос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд ирүүлсэн байна.

Уг саналыг хэлэлцэх хурал өнөөдөр 13:30 цагаас СБД, БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Д.Бадраа БНСУ руу явсан гэх мэдээлэл байна. Хурлын товыг шүүхээс түүний өмгөөлөгчид нь хүргүүлжээ.

Энэ сард болсон нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудал ил болж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болоод байгаа юм.