ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ
2023/12/25
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Ч.Сайханбилэгийг сонгууль болгоны өмнө ярьдаг моод улстөрчдийн дунд дэлгэрсэн гэхэд болно. Түүнийг эх орондоо авчирч чадахгүй эрэн сурвалжилж байгаа гэсэн хэвээр буй. Тэгвэл Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн энгийн эзэмшлийн хувьцааг Засгийн газрын шийдвэрээр оруулж ирж, гарын үсэг зурсан хүн бол би мөн. Ингэлээ гээд улсад ямар хохирол учруулсан юм бэ.
Энгийн хувьцааны хувийг л авч ирснээс Монголын өмч Монголдоо л байсан. Хэн ч хөндөх эрхгүй. Хөндөө ч үгүй. Хуулийг буруу хэрэглэж, хүмүүсийг яллаж болохгүй. Олон шалтгааныг шүүх дүгнэж, хэргийг буцаалаа. Надад эмзэглээд, ард түмнээсээ ичиж зовох юм байхгүй. Монголд харин ч ашигтай туссан. Бид хувь хишгээ хүртсэн. УИХ-ын сонгууль бүрийн өмнө энэ хэргийг гаргаж ирдэг. Хэзээ улстөржүүлэхээ болих вэ. Хэн дуртай нь мэдэгдэл хийж, шүүх рүү дайрч байна. Худал мэдээллээр шүүхийг дарамталж болохгүй. Шүүх өнөөдөр көв шийдвэр гаргасан. Би эцэст нь тултал явна. Би Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шууд удирдлагад ажиллаж байсан сайд нь. Тэр хүн цагаадвал би цагаадна. Тэр хүн ял авбал би ял авна. Би энд хэн нэгнийг түлхэх гэсэн санаа алга. Сэтгэл онгойгоод сайхан байна. Дахиад мөрдөн байцаалтад очиход энэ бүхнээ л ярина" гэсэн юм.
Нүүрсэнд тээврээр холбогдсон сайд нар ил боллоо. Удаан хугацаанд нүүрстэй нэр холбогдсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байж болзошгүй “Эсдэ” компанитай холбоотой талаар шинжээчид танилцуулсан юм. Тус компанийн эзэмшигч нь Өмнөговийн гаралтай Л.Батсүрэн гэгч байдаг. Хилийн ажилчдын байр нийлүүлэх тендерт шалгарч байсан “Эсдэ” компани нүүрс тээвэртэй холбоо асуудалд удаан хугацаанд холбогдож ирсэн юм.
Тэгвэл энэ удаагийн нүүрсний сонсголоор “Эсдэ” компани нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани гэдгийг шинжээчид батлав. “Эсдэ” компани 3,835 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ.
Нүүрсний сонсголын шинжээчдийн зүгээс энэ хүмүүс компанийн үйл ажиллагаанд шууд оролцдог, хувьцаа эзэмшдэг, идэвхтэй оролцож байсан гэдгийг гэрчилсэн. Хилээр бүртгэлгүй нүүрс гаргасан асуудалд Засгийн газрын өөр хоёр ч сайдын нэр дурдагдсан. Тэд бол Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар байв. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий “Шууд хур” компани 717 тонн, дэд сайд Ж.Эрхэмбаатарын хамаарал бүхий “Нэмэх тээвэр” компани 4,185 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан талаар баримт өчигдөр /2023.12.18/-ийн нүүрсний сонсголын үеэр яригдав. Шинжээчийн дүгнэлтээр нийт 5.2 сая тонн нүүрс бүртгэлгүй гарсан байна. Энэ нь тухайн үеийн ханшаар тооцож үзэхэд 2.6 их наяд төгрөгийн хулгай яригдаж байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр "Хилээр гарсан нүүрс тээврийн 19,000 машины мэдээллийг устгасан байна гэдэг асуудал яригдаж байна. Д.Амарбаясгалан: Манайх үе удмаараа нүүрс, газар ухах бизнес огт хийдэггүй, хийх сүсэг бишрэлгүй айл
Өмнөговь аймгийн газар нутгийг хууль бусаар зарсан гэх гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогджээ.
Тодруулбал прокуророос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд ирүүлсэн байна.
Уг саналыг хэлэлцэх хурал өнөөдөр 13:30 цагаас СБД, БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Д.Бадраа БНСУ руу явсан гэх мэдээлэл байна. Хурлын товыг шүүхээс түүний өмгөөлөгчид нь хүргүүлжээ.
Энэ сард болсон нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудал ил болж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болоод байгаа юм.
Холбоотой мэдээ:
ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-1
ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-2
ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-3
Зочин · 2023/12/25
80955877
Зочин · 2023/12/25
80855877
Зочин · 2023/12/25
S XN80955876
Зочин · 2023/12/25
TSAGN SEKSEER80955877XUSNEER
Зочин · 2023/12/25
S XN80955877