Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шинэ цол, чимгийг гардуулж өглөө. 

Үүгээр,

  • Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
  • Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
  • Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
  • Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг нэмэхээр болоод байна.