Нийтийн тээврийн салбар зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөг хэмнэсэн
2024/06/19
Нийслэл нэг их наяд төгрөгийн 100 мянган төгрөг хүртэлх нэрлэсэн үнэ бүхий 10 сая ширхэг үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах төслийг НИТХ-аас батлаад буй.
Уг мөнгөөр эрчим хүч хуримтлуурын станцын ажил, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажил, авто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх юм байна.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил хот, нийтийн аж ахуйн салбарын зардлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод бондын эх үүсвэрийг төсөвт тодотгон тусгах үүднээс 2024 оны төсөвт өөрчлөлт оруулж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард нийтийн тээврийн салбарт богино эргэлтийн шугамыг нэвтрүүлсэн. Тухайн үед маш их эсэргүүцэлтэй тулсан ч богино эргэлтийн шугамын 70 гаруй хувийг үргэлжлүүлсэн.
Нийтийн тээврийн салбар эхний зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Хэмнэсэн 25 тэрбумаа хот, нийтийн аж ахуйн салбар руу шилжүүлж байна.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагаа өнөөдрийн байдлаар 93 хувьтай зарлагдаад явж байна. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрчимжүүлж ажиллаж байна. Энэ бол урд өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт” гэв.
Түүнчлэн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Зочин · 2024/06/19
XALYYTSD VANGLMR80955877
Зочин · 2024/06/19
DYYDLGN80955877
Зочин · 2024/06/19
SHAAX ERD SHAALGYYLI80955877
Зочин · 2024/06/19
AX NRT80955877XUSNEER XN
Зочин · 2024/06/19
S AWI80955877