УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 103 гишүүний 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. 

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан тогтоол баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд дахин Засгийн газрын танхимыг удирдахаар болж, эрхээ УИХ-аас авлаа. 

Тэрээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол ийнхүү 33 дахь Ерөнхий сайд болж байна.