Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Азарга насны морьдын уралдаанд Архангай аймгийн Их тамир сумын уяач О.Тодбаярын хурдан хээр азарга түрүүллээ.

Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Д.Сэрээнэнгийн нандин хонгор азарга аман хүзүүдлээ.