Тахилтаас “Найрамдал” зуслан хүртэлх 15.7 км замыг 22 орчим тэрбум төгрөгөөр хоёр сарын хугацаанд шинэчилнэ
2024/07/23
Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ. 15.7км урт, 7м өргөн тус замыг 1978 онд ашиглалтад оруулсан хэдий ч урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг хийгээгүй байна.
Энэ талаар албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр "Энэ онд Тахилтын уулзвараас хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэлх 15.7км замыг шинэчлэх ажлыг нийслэлээс гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр хийнэ. Зам засварын тендерийг зарлаад байна. Зураг төсөл нь бэлэн болсон.
“Найрамдал” зуслан хүртэлх 15.7км замын засварыг хоёр сарын дотор гүйцэтгэхээр төлөвлөөд байна" гэж ярилаа.
Уг замын хоёр тал Сонгинохайрхан дүүргийн 1, 22, 34 дүгээр хороо болон шинэ суурьшлын бүсэд хамаардаг байна.
Сүүлийн жилүүдэд "Найрамдал" зуслан чиглэлийн авто замын нүхэн эвдрэлүүдийг нийслэлийн замын сангийн урсгал засварын хөрөнгөөр засварлаж байжээ. Уг замд жилд 3-4 удаа нөхөөс засварыг хийдэг бол энэ удаад иж бүрэн шинэчлэлтийг хийнэ гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженер хэллээ.
Зочин · 2024/07/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh