Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг танилцуулж байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-нд болох юм.  

НЭГ.СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ХЭСЭГ

Сонгууль товлон зарлах, санал авах өдөр тогтоох

Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
(Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг)
(Улсын Их Хурлын 2024 оны 19 дүгээр тогтоол) 

2024.05.01-нээс өмнө

Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо тогтоох

Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.
(Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)
 

2024.05.01-нээс өмнө

Сонгуулийн хэсэг байгуулах

Сонгогчийн санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг) 

2024.06.01-нээс өмнө

Сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг хүргүүлэх

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг) 

Байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор

Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг)

Нэгтгэж 5 хоногийн дотор 

ХОЁР.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах

Аймаг, нийслэлийн Хурал санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг) 

2024.08.02-ноос өмнө

Сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг) 

2024.08.12-ноос өмнө

Хэсгийн хороог байгуулах

Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг) 

2024.08.27-ноос өмнө 

ГУРАВ.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох

Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)

2024.08.12-ноос эхлэн зогсоож, 2024.10.12-ноос сэргээнэ

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах

Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг) 

2024.07.13-наас эхлэн

Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх

Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/- ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон болон бусад шаардлагатай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ:

- эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;

- хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

- 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

- тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

- тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;

- тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;

- тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг)

2024.08.12-ноос өмнө

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх

Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:
- сонгогчоос хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
- Хуулийн 24.3-т заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;
- сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, иргэний бүртгэлийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
- нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
-Хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг) 

2024.09.16-наас өмнө

Сонгогч нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах

Хэсгийн хороо нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогчийн өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэг). 

Хүлээн авсан өдрөөс эхлэн

Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах

Сонгогч сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг) 

2024.09.27-ноос өмнө

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг) 

Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах

Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.
Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг)
 

2024.10.08-наас өмнө

Дөрөв. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
(Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг) 

2024.08.12-ноос өмнө

Нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
(Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг) 

Хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор

Нэр дэвшүүлэх ажиллагаа

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг)

2024.08.27-ноос 2024.09.02-ныг дуустал

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, хоногийн хугацаанд дуусгана.
(Хуулийн 28 дүгээр зүйлийн 28.2 дахь хэсэг) 

Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх

Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
(Хуулийн 31 дугаар зүйлийн 31.2 дахь хэсгээс) 

2024.09.05-ны дотор

Бие даан нэр дэвшигч нь хуульд заасан бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
(Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгээс) 

Нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх

Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. (Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсэг) 

Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор

Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10 дахь хэсэг) 

2024.09.26-ны өдөр

Тав.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх

Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг) 

2024.06.25-наас өмнө 2024.07.25-наас өмнө

Хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх

Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг) 

2024.06.25-наас өмнө

Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлэх

Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.

(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.9 дэх хэсэг) 

Дүгнэлт гарснаас хойш 5 хоногийн дотор

Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн талаарх дүгнэлтийг хүргүүлэх

Төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.10 дахь хэсэг)
 

2024.08.12-ноос өмнө

Ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлэх

Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг)  

2024.08.12-ноос өмнө

Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хүргүүлэх

Төрийн аудитын байгууллага бие даан дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.11 дэх хэсэг) 

2024.09.06-наас өмнө

Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх

Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ.
(Хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсгээс) 

2024.09.11-нээс өмнө

Сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах

Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.

(Хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэг)  

2024.09.19-нөөс өмнө

Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн талаарх дүгнэлтийг цахим хуудаст нээлттэй байршуулах

Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага нь хуульд заасан нам, эвслийн хандивын тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудас мэдээллийн самбарт нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 37 дугаар зүйлийн 37.12 дахь хэсэг) 

2024.09.19-нөөс эхлэн

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг) 

2024.09.26-наас эхлэн 2024.10.09-ныг дуустал

Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлэх

Нэр дэвшигч хуулийн 46.1.1, 46.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
(Хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг) 

20204.09.29-ний дотор

Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх

Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэг)

2024.10.19-ний дотор

Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан бүртгүүлэх

Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн сурталчилгаа дуусахаас 2 хоногийн өмнөх өдрийг хүртэлх хугацаанд дараах байдлаар хүргүүлнэ:
- аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд;

- сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороонд.

(Хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.6 дахь хэсэг) (Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 17 дугаар тогтоолоор баталсан журам) 

2024.08.17-ны өдрөөс 2024.10.07-ны өдрийг дуустал

Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлэх

Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн сурталчилгаа дуусахаас 2 хоногийн өмнөх өдрийг хүртэлх хугацаанд дараах байдлаар хүргүүлнэ:
- аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд;

- сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороонд.

(Хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, 36.6 дахь хэсэг) (Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 17 дугаар тогтоолоор баталсан журам) 

2024.09.13-ны өдрөөс 2024.10.07-ныг дуустал

Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох

Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэг) 

2024.10.06-наас өмнө

Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.

(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.9 дэх хэсэг) 

2024.10.09-нөөс өмнө

Зургаа. САНАЛ АВАХ, ДҮН ГАРГАХ

Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх

Хэсгийн хороо нь санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг санал авах өдрийг хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэг) 

2024.09.27-ноос эхлэн санал авах өдрийг дуустал

Санал авахад шаардлагатай зүйлсийг бэлэн болгох

Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай дараах зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг)  

2024.10.04-нөөс өмнө

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ байгууллагын удирдлагад болон хэсгийн хороонд хүргүүлэх

Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадалгаа, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг) 

2024.10.08-нөөс өмнө

Хуулийн 62.1.1, 62.1.2, 62.1.3, 62.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг байгууллагын тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэг)

2024.10.04-нөөс өмнө

Сум, дүүргийн сонгуулийн хороо хуулийн 62.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэг) 

2024.10.06-наас өмнө

Ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлэх

Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэг)

2024.10.06-наас өмнө

Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх

Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
(Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг)

2024.10.08-наас өмнө

Ажиглагчийн үнэмлэх олгох

Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.
(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.9 дэх хэсэг) 

2024.10.09-нөөс өмнө

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах

Өөрийн байнга оршин суугаа сум болон нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна.
(Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгээс) 

2024.10.10-ны 09:00-20:00 цаг

Санал авах өдөр, цаг

Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг) 

2024.10.11-ний өдрийн 07:00-20:00 цаг

Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх

Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.
(Хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэг) 

2024.10.18-ны дотор

ДОЛОО.СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН

Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох

Хуульд нийцүүлэн төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх сонгуулийн тойрогт нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг) 

2024.07.01-нээс өмнө

Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх

Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.
(Хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэг) 

2024.09.21-нээс өмнө

Сонгуулийн зардлын тайланг хүргүүлэх

Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэг) 

Нам эвсэл 2024.11.25-ны дотор Нэр дэвшигч 2024.11.10-ны дотор

Гүйлгээний хуулга гаргаж, аудитын байгууллагад хүргүүлэх

Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг

2024.11.10-ны дотор

Сонгуулийн зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх

Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг)