Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 1-ний 00:40 цагт "Завхан аймгийн Тосонцэнгэл сумд байрлах Шивэрт гэх газарт жимс түүхээр явсан дөрвөн хүүхэд, нэг том хүн алга боллоо" гэх дуудлага ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн зургаа, Онцгой байдлын газрын 10 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09:00 цаг орчимд эсэн мэнд оллоо гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.