Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг тогтоожээ
2024/08/07
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-нд болохоор товлогдсон.
Сонгуульд оролцох нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг аудитын байгууллага энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн тушаалаараа тогтоосон юм. Үүнээс нийслэл, дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг онцлон хүргэе.
Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид хамгийн өндөр буюу 897.7 сая төгрөгийг зарцуулж болох бол Багахангай дүүрэгт нэр дэвшигч дээд тал нь 99.5 сая төгрөг зарцуулж болно гэж тогтоосон хамгийн бага дүн юм.
Налайх дүүрэгт 247 сая, Багануур дүүрэгт 216.9 сая төгрөг хэмээн зардлын дээд хэмжээг тогтоожээ. Тэгвэл Баянгол дүүрэгт нэр дэвшигч 883.5 сая төгрөг зарцуулж болохоор байгаа нь Налайх, Багахангай дүүргийнхээс бараг дөрөв дахин өндөр байв.
Мөн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид 613-658 сая төгрөгийг зарцуулж болох нь. Энд онцлон дурдахад нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгууль нь 12 тойрогтойгоор явагдана. Тодруулбал харьцангуй хүн ам ихтэй Баянзүрх дүүрэг гурав, Сонгинохайрхан хоёр тойрогт хуваагдаж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2024/08/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh