Өвөрхангайн Тарагт суманд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Катар, Ирак улсын иргэнийг 100,000 төгрөгөөр торгожээ
2024/08/26
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 18, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 36, сураггүй алга болсон хүн 63, шүүхээс даалгасан хүн 66, зөрчил үйлдсэн этгээд 10 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоожээ.
Харин цахим орчинд нэр бүхий хаягаас энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр “Барьсан шонхор шувуунуудаа тавь, Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн.
Уг асуудлыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж, "Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан" гэх зөрчлийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катарын иргэн S.Kh, Иракийн иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зочин · 2024/08/27
TSAGN80955877UILCHLGG
Зочин · 2024/08/27
XUCHINDX SEXSYG ERCHUUDN80955877
Зочин · 2024/08/27
ANUSDI80955877
Зочин · 2024/08/26
Толгойгий нь илжээ