Гахай гэдэг нь ногоочдын маань хэлж заншсанаар бие нь хэт томорчихсон шилэндээ багтахгүй өргөст хэмхийг хэлнэ. Энэ жилийн хур ихтэй цаг агаараас үүдэн даршлах зориулалттай өргөст хэмх түүж амжихаас өмнө богино хугацаанд маш хурдан томорч, огурцыны шилэндээ багтахгүй  болсон тул ургасан гол зорилгодоо хүрч чадаагүй билээ.

Энэхүү нөхцөл байдлын улмаас ногоочид эдийн засгийн хохирол амсах, эх орны хөрсөнд тариалсан ногоо хаягдал болох асуудал бий болоод буй юм.

Иймд “Зорилгодоо хүрч чадаагүй 1 сая кг шинэхэн, шүүслэг гахайнуудын хувь заяаг хэрхэх вэ?” гэдэг асуултаас үүдэн ВИДАН брэнд ногоочиддоо дэмжлэг үзүүлэхээр шийдсэн бөгөөд өөрсдийн унаагаар талбайгаас нь тээвэрлэн авчирч, #GahaigAvray явуулын цэгийг Улаанбаатар хотод шуурхайлан ажиллуулж эхэллээ.

Хамгийн эхний байршил Содон хорооллоос эхэлсэн бөгөөд 1200 кг гахай эхний байдлаар аврагдаад байна. Цаашлаад бид хотын хөл хөдөлгөөн ихтэй хэсгүүдээр явуулын цэгээ ажиллуулах болно.

Ногоочны талбайгаас шууд түүж авчирсан эдгээр гахайнуудыг өөрийн ууттайгаа ирээд авахыг уриалж байна. Ингэснээр бид шаардлагагүй хог хаягдал үүсэхээс сэргийлж байгаа ба эх дэлхийгээ бодон гаргасан анхны зорилготойгоо уялдуулахыг хичээж буй билээ. 

Жич: Өргөст хэмхээ худалдан авагч ТА ӨӨРӨӨ үнэлээд мэдээллийн самбар дээрх ногоочны данс руу хийгээрэй. Тэнд худалдагч гэж байхгүй.