Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг гурван жилийн хугацаанд татан гаргасныг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ. 

Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож, бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна.

Энэ нь ОБЕГ, Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогдох алба хаагчид, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Батлан Хамгаалахын Их Сургуулийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд болон Геомастер компанийн хайгуул, судалгааны багийн хамтарсан ажлын үр дүн юм. 

Алба хаагчид техник, хэрэгслүүдийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулсан байна.  

зураг