Өнөөдөр Монгол Улсын харилцаа холбоо, технологийн салбарт түүхэн үйл явдал тохиолоо. Тодруулбал, “Мобинет” ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан Монголдоо анх удаа 1000Mbps буюу 1 Gbps хүртэлх хурдтай өрхийн интернэт багц худалдаанд гаргаж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжлийг шинэ шатанд ахиулж байна.

Энэхүү багц нь өндөр хурдтай интернэтэд холбогдохыг хүссэн өрхүүдэд илүү үр ашигтай, хурдан, найдвартай шийдэл байх болно.

Технологи хурдтай хөгжиж буй цахим эринд, дэлхийтэй амжилттай хөл нийлүүлэн алхахын тулд өрхийн интернэт үйлчилгээний чанар, хурд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болжээ. Өнөөг хүртэл Монгол дахь өрхийн интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд дээд хурд нь 100Mbps хүртэлх багцууд санал болгож байснаас харахад 1000Mbps буюу 1 Gbps хүртэлх хурдтай багцыг хэрэглэгчид хүлээж байсан нь дамжиггүй юм.

Шинэ гарсан энэхүү багц нь:

  • Өндөр нягтралтай видеог шууд дамжуулах
  • Онлайн тоглоом тоглоход ямар нэгэн тасалдал, гацалт сааталгүй байх
  • Багтаамж ихтэй файлуудыг богино хугацаанд татах болон upload хийх
  • Үр дүнтэй алсын зайнаас ажиллах нөхцөлөөр хангах зэрэг олон давуу талуудыг санал болгож байна.

Монголын интернэт хэрэглэгчид дэлхийн жишигт хүрсэн хурдтай интернэтэд холбогдсоноор интернетэд суурилсан бизнесүүд, технологийн шийдлүүдийн ашиглалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулах юм. Хувийн болон өрхийн түвшинд ч хүмүүс илүү хурдтай, найдвартай интернэтэд холбогдсоноор цахим үйлчилгээ, боловсрол, соёл, энтертайнмент зэрэг салбаруудад хүртээмжтэй, чанартай үйлчилгээг авах боломж нэмэгдэж байна.

Анхны 1 Gbps хүртэлх хурдтай багцыг нэвтрүүлж буй энэ алхам нь Монголын харилцаа холбооны салбарын хувьд том дэвшил бөгөөд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг илүү сайн хангаж, дижитал шилжилтийг хурдасгахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү шинэ багцын үнэ тариф, нэмэлт үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харилцаа холбооны компанийн албан ёсны вэбсайтаас болон салбаруудын мэдээллээс авах боломжтой.

 www.mobinet.mn