Цахилгааны төлбөрийн баримтаа Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын цахим системд автоматаар бүртгүүлэх хялбар боломжтойг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ (УБЦТС) ТӨХК-аас мэдээлэв.

Тодруулбал Та цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаараасаа 137004 дугаарт цахилгаан хэрэглэгчийн 7 оронтой код, НӨАТУС-д бүртгэлтэй иргэний 8 оронтой кодоо жишиг зурагт үзүүлсний дагуу бичиж илгээхэд болох юм. Ингэснээр таны төлбөрийн баримт төлөгдсөнөөс хойш 24 цагийн дотор НӨАТУС-д автоматаар бүртгэгдэх юм байна.