Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ирэх дөрвөн жилд 4,440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн
7 цагийн өмнө
Монгол Улс анх удаа бүсчилсэн тойрогтой болж, 2025 оны төсөв дэд бүтцийн том төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр өргөн баригдаад байна.
Зүүн бүс нутаг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болон хөгжиж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулна. Түүхэн газар нутгийг дэд бүтцээр холбосноор хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэд аялал жуулчлалд хөрөнгө оруулах суурь нөхцөл бүрдэнэ.
Монгол улс 2024 оны эцэс гэхэд анх удаа 1 сая жуулчин хүлээн авч, 2 тэрбум долларын ашиг олохоор тооцож байна.
Энэ бодлогын хүрээнд Улаанбаатар-Чингис чиглэлийн авто замаас Бурхан халдун хайрхан, Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км авто замын эхний хэсэг ашиглалтад орж байна.
Монгол Улс “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто замыг тавихад 21 жил зарцуулж байсан бол Бүсчилсэн хөгжлийн суурийг тавихад аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбохын тулд ирэх 4 жилд 4,440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн. Үүнээс ирэх жил Зүүн бүсэд 864.8 км авто замын төсөл үргэлжлэн хэрэгжинэ.
Зочин · 4 цагийн өмнө
33DSH80955877ZYGAATSI
Зочин · 5 цагийн өмнө
TANILTSD80955877
Зочин · 6 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 7 цагийн өмнө
NZ AMRAG80955877BLN
Зочин · 7 цагийн өмнө
SEXSDX DYRTAI80955877ERD
Зочин · 7 цагийн өмнө
SADRLTL80955877XALYYTSMR
Зочин · 7 цагийн өмнө
MERGJLN XUSSN80955877ZYGAATSI
Зочин · 7 цагийн өмнө
SAWI80955877ANUSN