УИХ-ын гишүүн Ө.Шижир Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн дүн гарсан шөнөөс эхлээд "ах" нараасаа салах цаг болсон гэдэг хатуу байр суурийг илэрхийлж, тэр хэрээр ч намын ах нараасаа эсэргүүцэлтэй тулгараад буй. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир АН-ын лидерүүдэд хандан, "Ах нар одоо бүгдээрээ амарцгаа…. Та нар өнгөрсөнд чадаагүй ирээдүйд ч чадахгүй…" хэмээсэн билээ.

Үүнийх нь хариуд АН-ын дарга асан С.Эрдэнэ:

"Шижирээ дарангуйллын эсрэг амь насаараа дэнчин тавьж тэмцэж Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол 1-рт чамд тийм эрх байхгүй, 2-рт чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм?!!" гэжээ.