Энэ сарын 06-ний өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутагт Улаанбаатар хотоос 35 км зайд ноцтой осол гарчээ. Уг ослын улмаас 14 хүн гэмтэж бэртэн, гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, 0223 УБС улсын дугаартай Гранд марк II маркын автомашин, 9737 УНБ улсын дугаартай мицубиши ривир маркын автомашинтай мөргөлдсөн байна. Амиа алдсан гурван хүний нэг нь дөрвөн настай хүүхэд байсан аж.

Гранд марк II автомашины хувьд Төв аймгийн Баян-Хангай сумын наадмыг зорьж явсан бөгөөд есөн зорчигчийн дөрөв нь хүүхэд байжээ.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

Х.Даваа