Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа
2024/11/06
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн дэмжигчдэдээ хандаж үг хэлэх үеэрээ сонгуульд ялснаа зарлажээ.
Тэрбээр сонгуулийн дүн хаашаа ч эргэх магадлалтай Пенсильвани, Хойд Каролина, Жоржиа муж улсуудад илүүрхсэнээр Камала Харрисын ялах магадлал эрс багассан байна.
Д.Трамп мэдэгдэл хийхийн өмнөхөн Fox News телевиз түүнийг сонгуульд ялсныг харуулсан таамаглалыг танилцуулжээ. Харин Америкийн бусад телевиз энэ талаар хараахан мэдээлээгүй байна.
Д.Трамп 2020 оны сонгуульд Жо Байденд ялагдсаны дараа Цагаан ордоны тэргүүнээр дахин сонгогдож буй нь ер бусын үйл явдал болох юм.
Харин К.Харрис өнөөдөр мэдэгдэл хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Үүнтэй зэрэгцээд бүгд найрамдахчууд Сенатын танхимд дөрвөн жилийн дараа дахин олонх болох төлөвтэй байна.
Д.Трамп эхнэр Меланиадаа талархал илэрхийлэхдээ түүнийг тэргүүн хатагтай хэмээн дууджээ. Ерөнхийлөгч асан эхнэрийнхээ номыг “улсын хамгийн шилдэг борлуулалттай ном” гэж сайшаагаад, хүмүүст туслахын тулд Меланиа маш шаргуу ажилладаг гэдгийг онцолжээ.
Д.Трамп мөн өөртэй нь хамт тайзан дээр зогсож буй “гайхалтай хүүхдүүддээ” талархаж байгаагаа илэрхийлэхдээ бүгдийнх нь нэрийг дуудсан байна.
Мөн дараагийн дэд Ерөнхийлөгч болох Ж.Д.Вэнсд баяр хүргэжээ. Сануулан дурдахад, тэднийг энэ удаагийн сонгуулийн ялагчаар албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд төлөөлөн сонгогчдын коллегийн дөрвөн гишүүний санал дутуу хэвээр байна.
Ж.Д.Вэнс үг хэлэх үеэрээ, Д.Трампын сонгуулийн кампанит ажлыг “улс төрийн хамгийн том эргэн ирэлт” гэж тодорхойлжээ. Д.Трамп хэлэхдээ, Ж.Д.Вэнсийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээ зөв сонголт байсан гэдгийг дурдсан байна.
Б.Адьяахүү
Зочин · 2024/11/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh