Үндсэн хуулийн цэцэд өгсөн шаардлагын  маргаан  шийдвэрлэх хурлыг  яаралтай товлож зарлуулах  тухай  ШИНЭ намаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын ЕНБД, генсек Б.Гантулга “2024 оны  УИХ-ын  сонгуульд 19 нам,  хоёр эвсэл,  39 бие даагч  нийт 1341 нэр дэвшигч оролцсон. Үүнээс 5 нам, эвсэл УИХ-д судалтай болсон.  Монгол Улсын хэмжээнд  нийт  1.455.188 сонгогч санал өгсөн мэдээ байгаа. Эдгээр сонгогчдын  207.877 саналыг  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн  74.2,  74.2.2, 74.3   дахь заалтыг үндэслэсэн нэрээр  таван нам, эвсэлд сонгогчдын саналыг хуваан  өгснийг  Үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж бид  үзэж байна.  Уг үндэслэлийн хүрээнд  долоодугаар сарын  2-нд  Үндсэн хуулийн цэцэд хандаж шаардлага хүргүүлсэн.

Бидний шаардлагад  дурдсан зөрчил нь  Үндсэн хуулиар  баталгаажсан  хууль дээдлэх, тэгш шударга  ёсны зарчим  иргэдийн сонгох, сонгогдох эрх,  сонгуулийн  тэгш шууд зарчим, улс төрийн  намуудын эвлэлдэн нэгдэх эрхийг  хязгаарласан үйлдэл болсон.  Үндсэн хуулийн 21-р зүйлийн 21.1-д  “48 гишүүнийг  хув тэнцүүлэн төлөөлөх  аргаар сонгоно” гэсэн заалтыг зөрчиж нам, эвсэлд  4,5,7 гэсэн босго тавьсан  хулгайн  заалт гэж үзэж байгаа . Тиймээс  Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц үндсэн ажлаа хийсэнгүй. Үүнээс болж  ШИНЭ намд өгсөн сонгогчдын санал болон  бусад нам эвсэлд   өгсөн  207  мянган  сонгогчдын саналыг  парламентад суудалтай байгаа  5 намд хувааж өгөхийг бид эсэргүүцэж байгаа” гэлээ. Мөн босго хэмээх заалтаар бусад нам эвслүүдийг  саналыг дээрэмддэг Үндсэн хууль зөрчсөн жишиг тогтсон  нь дараа дараагийн сонгуульд  Монгол улсын эрх ашигт нийцэхгүй. Үүний хор уршгийг өнөөдөр ард түмэн амсаж байна гэдгийг хурлын үеэр онцолж байлаа.

Тиймээс ШИНЭ намаас Үндсэн хуулийн цэцэд өгсөн шаардлагын  маргаан  шийдвэрлэх хурлыг  яаралтай товлож зарлахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn