Нэгдүгээр сарын 24-ний Баасан гарагт олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно
3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Чингис хаан тэргүүн зэргийн одонт П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж, орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
Иймд Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 24-ний Баасан гарагт 07:00-00:00 цагт буюу бүтэн өдрийн турш орон даяар гашуудал зарлахад баримтлах дэгийг баталлаа. Энэ хугацаанд тугийг 45 хэмээр буулгах, олон нийтийг хамарсан урлаг спорт, биеийн тамирын үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.
Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан, БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлийн замд нь үдэхээр оршуулгын комиссыг байгуулсан.
Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээ нэгдүгээр сарын 24-ний Баасан гарагийн 07:40-09:40 цагт зохион байгуулна" гэв.
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN80955877VAWALDMAAR
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN80955877SADARLMR