Хууль бус хөрөнгийг хураан авах хуулийн төсөл батлагдвал өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана
2025/01/22
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр түүхэн шийдвэр гаргалаа. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр албан тушаал хашиж буй этгээдүүд баяждаг, хөлждөг, хөрөнгөждөг асуудал иргэдийн бухимдлыг хамгийн их хүргэсэн.
Үндсэн хуулийн 16.3-д Монгол Улсын иргэн шударгаар хөрөнгөтэй болж болох тухай заасан. Харамсалтай нь төрийн өндөр албан тушаалтнууд хөлждөг, хөрөнгөтэй байдаг. Өнгөрсөн жилүүдэд манай улс гурван удаа өршөөлийн хууль баталсны хоёрт нь албан тушаалын гэмт хэргийг бүтэн хамруулсан, нэгд нь хэсэгчилсэн.
2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Энэ хүрээнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан бөгөөд улсын төсөв зургаан их наяд байсан.
Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан буюу төрийн өндөр албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжих ёсгүй гэсэн үзэл санаанд үндэслэж Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар өнөөдөр хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Авлигын багц хуулийн төслийг хамт өргөн мэдүүлнэ.
Нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хураан авах эрх зүйн үндсийг тогтоож байна. Авлигын эсрэг хуульд зүйл заалт байдаг боловч процесс байхгүй.
Энэ хуулийн төсөл Засгийн газрын өргөн барьснаар батлагдвал өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана. Мөн хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад гаргаж өгвөл урамшуулна.
Монгол Улсад төрийн албан тушаал хашиж байгаа бол хувьдаа хөрөнгөжиж чадахгүй. Цалингаа давсан орлогоо тайлбарлаж чадахгүй бол хураагдана. Хөрөнгө цуглуулах гэж байгаа бол хувийн хэвшилд очоод бизнес хий гэсэн зарчим тогтох ёстой.
Өндөр албан тушаалд оччихоод хамаарал бүхий этгээдүүд нь хөрөнгөждөг байдлыг таслан зогсоох ёстой юм" хэмээн мэдээллээ.
Зочин · 2025/01/23
XUCHINDUULI80955877
шаабар · 2025/01/23
Маш зөв хууль санаачилжээ. Харин цаад авилгач 126 батлах эсэх эргэлзээтэй. Ард нийтээрээ дэмжээд шахаад өгвөл баталчихаж магадгүй. Ер нь төрд өндөр алба хашаад хагартлаа баяжсан эрхэмүүд олон бий дээ. Бүгдийг нь илчилж хариуцлага тооцвол ирээдүйн үйлсэд том хувь нэмэр болно доо. Мөнгө олох гэж их хуралд дэвшдэг, сайд дарга болох гэж улайран зүтгэдэг, мөнгө төгрөг атгуулдаг гажигаас салах цаг болсон шүү. Алтангэрэл зөв хууль санаачилжээ. Дэмжээд өг.
Зочин · 2025/01/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/01/22
SHAAX ERTEI TSAGAAR80955877SEXSDN