Х.Нямбаатар: Цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын айл өрхөд урамшуулал олгох журмыг Засгийн газар удахгүй хэлэлцэнэ
5 цагийн өмнө
Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудтай зэрэгцэн оршдог гэр хорооллын 50,000 айлыг ногоон бүсэд оруулж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх гэж буй.
Хийн түлшинд шилжсэн гэр хорооллын айл өрхөд урамшуулал олгох журмыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгааг хотын дарга Х.Нямбаатар мэдээлжээ.
Тэрбээр "2022 онд батлагдсан Агаарын тухай хуулийн 6.1.6-д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан. Уг урамшуулал олгох журам удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ.
Гэр хорооллын өрхүүдийг LNG/LPG гэсэн хоёр сонголтоор хийн түлшинд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж, туршилт явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн хийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна.
Туршилтаас жишээлэхэд гэрт LPG халаагч, плиткатай тавьж нэг сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25-аас дээш градус байхаар тохируулж(автомат асаж унтардаг тохиргоотой) хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж байгаа LPG үнээр 165,000 төгрөг гарсан байна.
Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын долоон сард сар бүр тогтоосон хэрэглээний 50%-ийг төрөөс гаргахад уг айл 83,000 орчим төлөхөөр байна. Гэхдээ дулаалга маш чухал. Иймд иргэд саналаа илэрхийлээрэй" гэв.
Нийслэл хотын Москва хороолол, Нэгдүгээр хороолол, III, IV хорооллын арын дэнж, Эх нялхсын эмнэлэг, Гандан, 32-ын тойргийн хотын төв талын бүс, УБЕГ-ын арын гэр хороолол, Мамба дацан хийд орчмын гэр хорооллыг ногоон бүс болгож, газын хэрэглээнд шилжүүлж, хийн зуухыг нэвтрүүлэх юм байна.
Хийн түлшний шугам татах, зураг төслийг боловсруулж байгаа бол амины, тоосгон орон сууцнуудад LNG холболт, монгол гэрт LPG зуух тавих, цэнэглэх зураг төслийг боловсруулахаар төлөвлөжээ.
Бат · 40 минутын өмнө
Хятадруу тавигдаж байгаа хийн хоолой үнэнээсээ болоод түр сааталд ороод байгаа орос ах нартай тохироод хий авахсан төрийн түшээ нараа
зөв шүү · 1 цагийн өмнө
Хувийн хөрөнгөө зарцуулж халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудад санхүүгийн урамшуулал үзүүлвэл зөв шүү.
Зочин · 4 цагийн өмнө
ZYGAATSN80955877
Зочин · 4 цагийн өмнө
BOOWN XNO80955877XUSNG XNE
Зочин · 4 цагийн өмнө
XALYYTSMR SEXSDN80955877