Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ
4 цагийн өмнө
Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа Цагаан сарын амралтыг хэрхэн зохицуулж болох талаар хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас "Энэ лхагва гарагийн засгийн хуралдаанаар Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулахыг авч хэлэлцэнэ" гэж мэдэгдлээ.
Засгийн газрын "Олон нийттэй харилцах 11-11 мэдээллийн төв"-д ирсэн иргэдийн санал гомдлыг үндэслэн хэлэлцэхээр болсон байна. Уг мэдээллийн төөвд өнгөрсөн долоо хоногт 257 иргэн Цагаан сарын амралтыг сунгуулах асуудлаар санал гомдол гаргажээ.
Нийтээр тэмлэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сараар билгийн тооллын шинийн 1, 2, 3-нд амрахаар заасан байдаг. Гэвч энэ жилийн тухайд билгийн тооллоор шинийн нэгэнгүйгээс гадна үлдсэн хоёр өдөр нь амралтын хоёр өдөр таарч байгаа юм.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
Зочин · 3 цагийн өмнө
Sungj yahii. Be hewendee bsan ni deer