Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "ЭТТ" ХК-ийн 2024 оны ногдол ашгийг иргэдэд шилжүүлсэн эхэлсэн гэв.

И-Монголиа аппликйэшнээр дамжуулан иргэдээс санал асуулга авсан юм. 22 мянган иргэн “ЭТТ”-н ногдол ашгаа Хуримтлалын санд хадгалах сонголт хийжээ.

Мөн 1000 орчим иргэн агаарын бохирдол, нийслэлийн түгжрэлийг бууруулахад ногдол ашгаа зарцуулах буюу нийгмийн төсөл хөтөлбөрт хандивлах сонголт хийжээ.

Хэрэв та санал асуулгад оролцоогүй бол таны ногдол ашгийг данс руу тань шууд шилжүүлэх юм. Цаашид бид хандлагаа өөрчилж, Хуримтлалын санд хадгалдаг болох нь зөв гэж Н.Учрал сайд хэлэв. Энэ хуримтлалыг Монголбанкны бодлогын хүүгээр тооцон өсгөх юм байна.     

Үндэсний баялгийн санг олон улсын жишээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу мэргэшсэн, хөрөнгө оруулалтын компани удирдах нь зөв. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.