АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг, “Ухаахудаг”-ийнхан АН-ын шинэ даргыг ярьжээ
20 цагийн өмнө
Монголын улс төр, нийгмийн амьдралаас харахул, лав энэ жилийн турш Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-тай өнжих бололтой. Эх адаггүй, эмх замбараагүй мэт шинж тэмдгийн үйл явдлууд ширүүхэн л үргэлжилж байна.
Гэвч энэ бүхний үзүүрийг хөөвөл нөгөө л Үндэсний баялгийн сан хийгээд түүнд багтах учиртай үндэсний баялаг руу бараадуулсаар байгаа юм.
Гэхдээ үүний зэрэгцээ уламжлалт хаврын улс төр ч хөдөлгөөнд оржээ. Засгийн газрын “гурвал”-ын нэг АН-ынхан ойрд албан болоод албан бус хурал хуй ихтэй байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын шийдвэр гаргах түвшний нэгж нь хуралдаж, ойрын үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээнийхээ талаар ярьж тохирчээ.
Тэд “...Ямартай ч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулъя” гэж ярьцгаасан байна. Үнэхээр ч УИХ-д суудалтай таван нам Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийн бэлтгэлийг хангах цаг хугацаа тулаад байгаа юм. Ердөө хоёр жилийн дараа болох уг сонгуулийн өмнө намууд дотоод сунгаа, сонгууль гээд зохион байгуулах үйл ажиллагаа ихтэй байх юм. АН-ын тухайд, дээрх агуулгаар байгуулагдах ажлын хэсгээ 2025 оны дөрөвдүгээр сарын 7-нд, Ардчиллын баярын өдрөөр зарлаж магадгүй байна.
Дашрамд хэлэхэд, уг нь одоогийн АН байгуулагдсан өдөр нь арванхоёрдугаар сарын 6-нд тохиодог. Тэртээх 2000 оны тэр өдөр таван нам нэгдэж АН-ыг байгуулж байв.
Харин дөрөвдүгээр сарын 7-ны өдөр бол Монголын Ардчилсан нам байгуулагдсан өдөр байдаг. 1990 оны дөрөвдүгээр сард тус намын Их хурал болж, намынхаа дүрмийг баталсан. Ингээд тавдугаар сард нь Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлж байжээ. АН-ынхан яагаад баяраа 2000 онд нэгдсэн өдрөөр биш 1990 онд Монголын Ардчилсан нам байгуулсан өдрөөр тэмдэглэдэг болсныг олонх нь ойлгодоггүй юм. Зарим нь даапаалаад “…Тэд баярын өдрөө булаалгачихсан” гэдэг. Аль нь болохыг бүү мэд. Тэгвэл, АН-ынхан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах яриа хийж байх зуурт гадна талд тус намын талаар нэлээд томоохон “шийдвэр” гарчээ. Тодруулбал, мөн л өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Ухаахудаг”-ийнхан уулзалдсан байна.
“...Ухаахудагийн Улс төрийн ТУЗ” гэхээр бүгд мэднэ. Тэнд харьяалагддаг хүмүүс гэсэн үг л дээ. Тэд “...АН-ын даргаар С.Баярцогтыг тавья” гэдэг тохироонд хүрсэн байгаа юм. “...С.Баярцогт АН-ын тэргүүн дэд дарга болсон” гэдэг мэдээ байдаг. Тэр худлаа бололтой.
АН-ын албан ёсны мэдээллийн сайтад АН-ын удирлагуудын танилцуулга байна. Тэнд АН-ын дарга Лу.Гантөмөр, генсек Н.Ганибал, дэд дарга гэх 15 эрхмийн танилцуулга байна. Мөн тус намын Улс төрийн зөвлөлийн 24 гишүүн, Нарийн бичгийн зургаан даргыг танилцуулжээ. Харин С.Баярцогтын нэр ус алга. Өөрөөр хэлбэл, тэрээр өдгөө АН-ын удирдлагад ажилладаггүй гэсэн үг. Тэгэхээр “Ухаахудаг”-ийнхны ярьж тохирсон нь хэрэгжвэл С.Баярцогт АН-ын ҮБХ-ны гишүүнээс дээшилж дарга болох бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 14 цагийн өмнө
MASSAJLD SEKSEER XANGN80955877
Ззззз · 14 цагийн өмнө
Яс хаясан нийтлэл
Зочин · 16 цагийн өмнө
SHAALGI SEKSDI8095877
Зочин · 17 цагийн өмнө
TSAGN XALYYXN SEKSEER TANILTSAAD80955877
Зочин · 20 цагийн өмнө
SEKSDI80955877