Эрхэмсэг орших учиртай хүн юм сан…
өчигдѳр
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ. Баттулга УИХ-ын чуулганы хуралдааныг олон тасалсан учраас ийн шийтгүүлэхээр болж байгаа талаар өнгөрөгч 7 хоногт Байнгын хорооны дарга Баярбаатар мэдэгджээ.
Үүнд бүгд дуртай байна. Сонгогчдыг төлөөлж дуу хоолой нь болох ёстой УИХ-ын гишүүн төлөөлөх үүргээ хэрэгжүүлэхгүй байвал шийтгүүлэх нь мэдээж. Шийтгэх ч ёстой. Энэ бол зарчмын асуудал. Гэхдээ ингэж шийтгүүлж байгаа гишүүн нь Баттулга байгаад маш их учир байна. Тэр бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч бол Монголын улс төрийн бүх ард түмнээс сонгогддог цорын ганц албан тушаалтан. Эрх үүрэг нь бүх ард түмний эрх ашиг байдаг. Харин УИХ-ын гишүүн тухайн тойргийн сонгогчдыг төлөөлдөг.
Тэр өнцгөөс нь харвал Ерөнхийдөгч байсан Баттулга маань дархан аварга хүн сумын наадамд барилдаад амны хүүхдэд хаяулж байгаа шиг л явдалтай тулах шиг боллоо.
Эндээс нэг бодол орж ирж байна. Ер нь Ерөнхийлөгч ингэж УИХ-д нэр дэвших, Ерөнхий сайдад зөвлөх зэргээр доошоо орох шаардлагатай юу. Ингэж болохгүй гээд хуульчилчихаж болдоггүй юм уу. МСНЭ-ээс санаачлан “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтыг 2016 оны 10 сарын 6-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж байсан. Тэгэхэд Ерөнхийлөгч Элбэгдорж:
-Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд та юу хийх вэ, НҮБ явах гэж байна уу гэлээ.
Яг үнэндээ бол Монгол Улс, маргааш хийх ажилд л би санаа зовж байна. Түүнээс биш өөрийн ажил юм уу, өнгөрсөн үйл явц, миний мөр, миний хийсэн ажил яаж үлдэх бол гэдэг дээр би огт санаа зовохгүй байна. Ажил хийх шаардлагатай бол би зүтгэнэ. Би хэлсэн.
Монголын улс төрд юу хэрэгтэй вэ? Эдийн засагт нь юу хэрэгтэй байна. Нийгэмд нь юу хэрэгтэй байна. Ард түмэнд юу дутаж байна. Ард түмний улс төрийн эрхийг буцааж өгөхөд юу хэрэгтэй юм. Хүмүүсийг ажилтай болгохын тулд ямар арга хэмжээ авах вэ, хэдэн жилийн дотор шийдэх вэ? Олон жил зүтгэсний хувьд би харж байна.
Олон улсад яах юм, хоёр хөрштэйгөө яаж харилцаад явах юм. Бүс нутагтаа ямар байдалтай байх юм. Ямар боломж байгаа юм. Ямар боломжууд өнөөдөр Монголыг тойрч алга болоод байна. Та бүхэн харж байгаа биз дээ, Владивостокт юу болсныг. Япон гэдэг тэр өндөр хөгжилтэй орны Ерөнхий сайд нь Владивостокийн уулзалтад очоод, дээр нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч очоод, Путин Ерөнхийлөгчтэй гар бариад, Монголын зүүн талаар явах тэр бүх дэд бүтцийн асуудлыг шийдээд явж байна шүү дээ. Монгол орхигдож байна шүү дээ.
Үүнийг Засгийн газар харж, ярьж байх ёстой шүү дээ. Манай баруун талаар дамжаад, Казахстанаар дамжаад, Европ руу гардаг бүх дэд бүтэц явж байна. Үүнийг бид нар ярьж, үүн дээр бид хоёр хөрштэйгөө ойлголцоод явж байх ёстой. Түүнээс биш “Энд буруу шийдчихсэн юм шиг байна. Энд буруу бичиг явуулсан байна” гэх шиг.
Дотроо нэгнийхээ сэтгэлд янз бүрийн юм хийж болно л доо. Гадны хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлд үндэслэлгүйгээр ямар нэг муу юм хийх шаардлага байхгүй гэж байсан. Манайд Үндсэн хуулийнхаа хэмжээний яг тодорхой эрх зүй байхгүй. Тэгэхээр ингэхээс өөр аргагүй. Гэхдээ тэрбээр ингэж яриад янз бүрийн ажилд ороогүй. Харин Баттулга Ерөнхийлөгч буусныхаа дараа УИХ-ын гишүүн болсон. Тэгээд ийм асуудалд орж байна. Баттулга Ерөнхийлөгчийн хувьд 2021 онд бүрэн эрх нь дууссан. Дахин нэр дэвшээгүй.
2017 оны 1 дүгээр сард ерөнхийлөгч Обама өнгөрсөн онд Этиопт тавьсан илтгэлийнхээ үеэр:
-Би үнэндээ өөрийгөө маш сайн Ерөнхийлөгч гэж боддог. Хэрэв би дахин өрсөлдвөл ялж чадна гэж бодож байна. Надад Америкийг үргэлжлүүлэн урагш хөтлөх хүсэл маш их байна. Гэхдээ хууль л бол хууль.
Хэн ч хуулиас дээгүүр эрхтэй байх ёсгүй, ялангуяа Ерөнхийлөгч гэж хэлсэн байдаг. Хуулийг өөртөө тааруулж хүчээр өөрчилж болохгүй. Тэр үүн дээр яг л Обама шиг хууль дагасан. Тэгэхдээ 2024 онд УИХ-д нэр дэвшсэн. Сонгогдсон. Ингээд л Баттулга Ерөнхийлөгчөөрөө, эрхэмсгээрээ үлдэх түүхэн тавилангаа алдсан.
Уул нь тэр эрхэмсэг орших учиртай хүнсэн… Ингэж явах гэж… Үүний оронд Баттулга Ерөнхийлөгч өнөөгийн төрд зөвлөөд, эсхүл дурсамж туршлага зөвлөгөөний ном бичиж, ядаж тусгай элчин болж улсын чухал асуудал шийдээд явж байсан бол онохгүй юу. Тэгсэнгүй. Монгол хэлний тайлбарт эрхэмсэг гэж эрхэм хүнийг хүндэтгэн өргөмжилнө гэсэн байна. Ингэж дуудуулах ховорхон тавилантай тавхан хүн Монголд бий. 2027 оноос хойш зургаахан болно.
Ажиглагч А.БАТБОЛД
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SEKSY TAASHAALTAI NZ AMRAG BOLN
Зочин · өчигдѳр
SADRLI JARGAAN80955877
ИРГЭН · өчигдѳр
АРД ОЛНЫГ ТӨЛӨӨЛЖ ТӨР БАРЬЖ БУЙ БАЙГУУЛЛАГАА ЮМ НЬ ЧИНИЙД БОДОХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ГИШҮҮН БОЛСОН ЮМ БЭ. МАН-Ы НОЁРХОЛД БАЙДАГ ГЭЖ ҮЗЭЖ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА Л БОЛОЛТОЙ.
Зочин · өчигдѳр
ZYGAA XNDE80955877EZEMDI
Зочин · өчигдѳр
ALNI SEKSYGR80955877XUCHINDUULN
Зочин · өчигдѳр
BOOBN LAW XUSEMJLD80955877XXNDOO
Зочин · өчигдѳр
XUSLN GOE UILCHLGE80955877SEXSEER
Зочин · өчигдѳр
XALYYN MERGJLN VANAGLGCH80955877SEKSDN
Зочин · өчигдѳр
45DSH AXN SERELN SEKSEER XUSLN MASSAJLI80955877
Зочин · өчигдѳр
DYYDLGN80955877SHAALTSI SEXSDNE
Зочин · өчигдѳр
AXTAI SEKSYGR XALYYTSTAL XUSSEN OWORTN
Зочин · өчигдѳр
TACHAANGUI GOE XUSMEER VANAGLMAAR BOOW XXNO80955877