Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна
2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрладаг Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна.
Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.
Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-гийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.
Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ. Ерөнхий сайд энэ үеэр орон нутгийн хөгжлийг дэмжих байгалийн аялал жуулчлалын “Хантай” цогцолборын ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй мөн танилцлаа Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээлэв.
Үочин · 2025/05/01
Эг гол бол өндөр уулын хоорондуур тохойролдон урсдаг булан тохойнууддаа гүнзгий, урсгалын хурд багатай учир тул загасны амьдрах таатай орчин нь болдог. Тулын нөөц, амьдрах орчны өөрчлөлт-нөлөөлөл, авран хамгаалах талаар судалгааг мөн л мэргэжлийн судлаач багууд хийж байсан. Мөн байгаль орчны үнэлгээ хийхээр франц өвгөн ирж англи хэлд хөрвүүлсэн монгол тайланг авч байсныг санах юм. Ер нь Эг гол дагуу судалгаа хангалттай сайн хийгдсэн. Харин Эг- Сэлэнгийн бэлчир- Байгаль нуурын хооронд Сэлэнгэ мөрөн дагуу, түүнд хажуу ойроос цутгах түр болон байнгын урсацтай голуудын судалгаа, мөн голын усны нөөц буурахад /голын эрэг дагуух ой мод, бургас шугуйг сүйтгэх, голын эрэг татам, хөндийн хөрсийг ухаж сэндийлэх, элс хайрганы карьер байгуулах, газар тариалан ногооны усалгааны зориулалтаар суваг шуудуу татах, худаг гаргах, аж ахуй эрхлэх, хогийн цэгүүд байгуулах, хөрс бохирдуулах зэргээс үзүүлж буй нөлөөлөл судалагдсан эсэх нь бүрхэг. Бас гол дагуу түүнд нийлж буй томоохон суурьшлын бүсүүдийн бохир усны судалгаа шаардлагатай байж болох юм. Хил дамнасан тул Сэлгэнгэ мөрний хилээс цааш хэсэгт мөн судалгаа шаардлагатай.
Үочин · 2025/05/01
Эг- Сэлэнгийн бэлчирээс дээш 1.7км *-ээс эхлэн Эг- Тарвагатайн бэлчирийн хооронд Эг гол дагуу УЦС /усан сан, толгойн байгууламж/ барих төслийг ярьсаар, үргүй зардал гаргаж явсаар өнөөг хүрэх шив дээ.
Зочин · 2025/04/29
XUCHINDX ERCHUUDN TAALLAAR XUSLN SEKSDEX80955877
Зочин · 2025/04/29
XALYYTSSN SERELN ODOON80955877
Зочин · 2025/04/29
SHAALGX DYRTAI XUSNG80955877
Зочин · 2025/04/29
BOOBN XXN80955877SADARXN SEKSDX