ТОЙМ: Өнөөдрийн сонсголын "ОНЦЛОХ" гэрчүүд юу ярив
1 цагийн өмнө

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална.
Нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн мэдэгдэх хуудас 5 гэрчид хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсаны 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна.
Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлсэн.
Тэгвэл хоёр дахь өдрийн онсголын "ОНЦЛОХ" хүмүүс юу ярив. Юуг өгүүлэв гэдгийг тоймлон хүргэж байна.
Тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “Мордохын хазгай гэдэг шиг энэ гэрээ эхнээсээ л буруу болсон. Хууль зөрчсөн, стандарт бус Засгийн газар байгуулж зориуд луйврын гэрээ байгуулсан. Хууль бусаар Засаг байгуулснаас болж бүх юм стандартгүй явсны нэг бодит жишээ бол энэ гэрээ. Үүнд оролцсон, чиглэл өгсөн хүмүүс ч энд сууж байна. Тэр үед Б.Бат-Эрдэнэ, С.Даваасүрэн, З.Энхболд зэрэг гишүүн нам үл харгалзан бодит байдлыг хэлэх гэж оролдож байлаа.
Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны шийдвэр их зөв байсан. Г.Занданшатар тэр ажлын хэсгийг ахлаад тодорхой чиглэлүүд өгсөн. Миний хувьд тухайн үед ТЭЗҮ-гүй гэрээ оруулж байгаа чинь буруу шүү гэж байсан. Өөрийнхөө үгийг дахин шалгалаа, 2018 онд нэмээд шалгахад үнэхээр ТЭЗҮ-ийн үзүүлэлт батлагдаагүй байсан, сүүлд нөхсөн баримт нь байна.
Гадаадад зангиагаа зүүгээд, гутлаа тослоод явж байгаа хүнийг ч сонсголд дуудах хэрэгтэй" хэмээн ярилаа.
Хурал даргалагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Хөрөнгө оруулалтын гэрээг батлах үед та бүхэн ямар чиглэл өгч байсан бэ, хувь нийлүүлэгчийн гэрээг та бүхэн тухайн үед ямар түвшинд авч үзэж байсан бэ гэж асуулаа.
Тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл “Хувь нийлүүлэгчийн гэрээ гэж жижиг төсөл дагаж явж байсан. Үүнийг Засгийн газрын түвшинд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хэлэлцэх нь зүйтэй гэдэг зарчмыг барьсан. Засгийн газрын шийдэх асуудлыг УИХ шүүрч авах нь буруу, та нар энэ гэрээг өөрсдийн түвшинд авч үз гэдэг чиглэл ч өгөгдсөн.
Үндэсний аюулгүй байдлын 10 дугаар сарын 5-ны хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт асуудал оруулсан, үүнийг би тодорхой санаж байна. Энэ өдөр Ерөнхийлөгч нар солигдсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод анх удаа авч хэлэлцсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр энэ. Энэ шийдвэрээр ганцхан л зүйлийг тогтоож өгсөн. Энэ нь Монголын Засгийн газар "Айвенхоу Майнз" компанитай хийсэн гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэж хэлсэн.
Энэ бол УИХ-ын Засгийн газарт гэрээ байгуулах чиглэл өгснөөс хоёр сар гаруйн хугацааны дараа гарсан шийдвэр. Энэ хугацаанд Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийг бүрэн тусгасан гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж байна гэж С.Баярцогт танилцуулж байсан.
Гэтэл тэр гэрээнд гарын үсэг зурах чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс авсны дараа гэрээнүүдийг хараад байхад УИХ болон Монгол Улсын хуулийн нэлээд зүйл, заалтыг үл хэрэгссэн гэрээ хийгдсэн байна, үүнийг залуу гишүүд шалгах хэрэгтэй шүү. Их худуутай гэрээ хийчихсэн юм уу? яасан юм нууцын тамгатай болчихсон. Зэсийн үйлдвэр яасан бэ, цахилгааны станц хаачсан. С.Баярцогт бүгдийн хариуцаад байгаа юм шиг байна л даа. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур монгол улсын хууль зөрчсөн байгаа шүү, Засгийн газар ийм гэрээг үзэглэж зурсан байгаа. Засгийн газарт бид найдвар тавьсан. Энэ гэрээг арай хөнгөлөлттэй хийчих бололцоо байсан гэвэл байсан" гэв.
Монголын улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Миний хувьд яг тэр гэрээ байгуулах өмнөх хугацаанд буюу 2009 оны Ерөнхийлөгчийн болохоос өмнө хугацааны гэрээг би маш сайн мэднэ. Бид хэд хэд дахин авч хэлэлцсэн З.Энхболд, С.Баяр нарыг ерөнхий сайд байх хугацаанд авч хэлэлцсэн. Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа том орд учраас бид үндсэн хуулийн 6,1-ээр зохицуулж 51 хувийг шууд монголын тал өөрөө өр төлбөргүйгээр шууд авъя гэсэн санал тавьсан. Гэтэл Рио Тинтогийн тал зөвшөөрөхгүй бид энэ ордыг олсон хөрөнгө оруулалтаа шийдэхэд хэцүү гэсэн. Тэгэхэд нь бид уян хатан хандаж дийлэнх хувийг авахыг бодож болно. Гэхдээ яваандаа монголын талд 51 хувиас доошгүй хувь өгөх маягаар гэрээ хэлэлцээр хийж болох юм гэж хэлж байсан. Би хуйвалдаан болсон талаар ярих гээд байна ш дээ. Та бүхэн ганцхан асуултаар бүгдийг ойлгож авахгүй залуу гишүүд ээ.
С.Баярцогт "Тухайн үеийн зээл хамгийн хүнд нөхцөлд олдсон. Монгол Улс олон улсын гадаадын зах зээлээс мөнгө босгох туршлагагүй байсан. Дандаа олон улсын хөгжлийн банкнуудаас зээл авдаг байсан. Монгол тухайн үед олон улсын валютын сангийн хөтөлбөрт орчихсон. Дотооддоо орлогогүй, манай зээлжих зэрэглэл гадна зах зээлээс мөнгө босгох ямар ч бололцоогүй байсан учир бид энэ мөнгийг хөрөнгө оруулагч тал босгооч ээ гэх хүсэлт тавьсан.
Иймд бид харилцан тохиролцож энэ хүүг авсан. Энэ хүү 30 жил явж болохгүй гэдгийг тэр даруй ойлгоод гэрээний дараа шууд хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрээр 2011 оны зургаадугаар сарын 8-нд LIBOR+6.5% болгосон. Үүний үр дүнд хүү нь 3.9 хувиар шууд буулгасан. Өмнө нь дундаж хүү нь 12 хувь байгаад байсныг буулгаж эрс сайжруулж байсан. Уул уурхайн мөчлөгөө хараад долоон жил тутамд буюу үнэ өсөх, буурах үед хүүгээ байнга ярьдаг байх саналыг тавьж байсан" гэв.
Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн бодит хүү сүүлийн 15 жилийн хугацаанд дунджаар 8% байсан бол сүүлийн 3 жилд 10% давж, харин хамгийн багадаа 6.5% байсан байна.
Зээлийн бүтэц нь SOFR (LIBOR)+6.5% буюу дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлээс хамаарч хувьсдаг хөвөгч хүүтэй.
- SOFR нь АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан нэг шөнийн санхүүжилтийн хүү (Зээлийн бөөний хүү) бөгөөд хувь хэмжээ нь хэлбэлзэж байдаг.
- LIBOR-г (London Interbank Offered Rate)-г 2023 онд албан ёсоор зарлахаа больсонтой холбогдуулан SOFR-оор 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орлуулсан.
Инфляц өсөхөд арилжааны банкны зээлийн хүү өсдөг зах зээлийн зүй тогтол бий. Үүний адилаар LIBOR/SOFR нь зах зээлийн зарчмаараа өсөж, буурдаг хувь юм. Энэ олон улсын жишиг, шинэ зүйл биш.
Хүү эрсдэлийг илэрхийлдэг. Хөрөнгө оруулагчдын хувьд Хувь нийлүүлэгчдийн зээл өндөр эрсдэлтэй зээл. Учир нь ямар нэгэн барьцаа болон батлан даалтаар баталгаажаагүй, эргэн төлөлтийн хугацаа тодорхой заагаагүй.
УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан: "Нийтийн сонсголын танилцуулгаас тухайн үеийн зүйлсээ саналаа. Нэг нам бол аюулгүй зөвлөлтэй яриад ч дангаараа шийдэж чадахгүй юм байна лээ. 2007онд орж ирсэн төсвлийг ярилцах гээд бараагүй. Парламентын засаглалын дархлаа бол тухайн үед харагдсан. Усны асуудал Мөнх-Очир, Эрчим хүч ярьсан хамгийн их ярьсан хүмүүс гээл бүгд л байна даа. Бидний шийдсэн том том асуудлаар цаашид ч дуудах байх аа. Хана нь энэ тогтоол нь гайгүй гарсан. Гэтэл гэнэт л хөрөнгө оруулалтын зардал гэнэт л нэмэгдсэн. Тэгсэн 34 хувиа авах нь их хүлээгдсэн. Гүний уурхай ашиглалтад орчихвол сайхан болно гээд биднийг их хүлээлгэсэн" гэж ярилаа.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай "Оюутолгойн гэрээ биднийг басамжилж, доромжилсон, луйвар болсон. Хамгийн будилаантай зууны луйврыг гардан хйисэн нөхдүүд бол энд бүгд сууж байна. Тухайн үеийн сангийн сайд С.Баярцогт чинь голлож хариуцаж хийсэн. Гэрээ батлагдсантай холбоотойгоор гадаадын хөрөнгө бирж дээр оччихсон хонхын цохичихсон явж байсан шүү. 25 сая доллар Швейцарьт офшер дансанд нуучихсан нь илэрсэн. Өөрөө бол нэг доллар гээд яриад байсан. Монголчуудыг луйвардсан баримт нотолгоо нь байгаа. Одоо шууд шалгаад Рио Тинтог хөөгөөд гарга. Үнэхээр харилцан ашигтай гэрээг хийх гээд хүндэтгээд явсан бол бид өөрөөр хандана. Гэтэл өөрсдийн гар хөлөөрөө гэрээг хийлгэж луйвардаж авчихаад биднийг шулаад явж байхад бид өрөвдөөд сууж байх юм уу. Норовын Алтанхуягаа чи миний засгийн газрыг унагаагаад гэрээг хийсэн гэх юм. Үгүй шүү. Сэдваанчиг Оюутолгойн гэрээг хйиж болохгүй гээд бичиг явуулж байхад Н.Алтанхуягийг огцруулж байсан. Би оюутолгойг чинь дэмжиж өгье ээ Лондонд хийх үү, Улаанбаатарт хийх үү гэж захиа бичсэн байдаг. Та нар худлаа ярихаа бол хор уршиг чинь монголын ирээдүйд ..." хэмээв.
УИХ-ын дарга асан З.Энхболд "16 жил өнгөрсөн учраас дүгнэлт хийх цаг болсон. Би Эдийн засгийн байнгын хороонд байдаггүй учраас яагаад уригдсанаа мэдэхгүй байна. 2009 онд Эдийн засгийн байнгын хороонд байсан бүх гишүүн ирсэн байна. Тухайн үед хувь нийлүүлэлтийн гэрээг тараасан гэж байгаа нь худлаа. Би өөрөө нууцын тэмдэгтэй юмыг нэхэж авсан. Надад нууц гэсэн бичигтэйгээ байгаа. Олон жилийн дараа гүжирдээд болчихно гэж бодож болохгүй.
2007 оны гэрээг яагаад буруу гэж үзсэн гэхээр тухайн үед Оюу Толгойд бараа нийлүүлж байгаа бүх компанийг татвараас чөлөөлнө гээд, тухайн үед Оюу Толгой чинь эдийн засгийн тал нь болчихсон юм. Ч.Хүрэлбаатарын хэлсэн маш сайн гэрээ байсан гэж яриад байгаа бол худлаа. Эхлээд 34 хувиа үнэгүй аваад яваандаа 51 хувь болгоно гэдэг ойлголтоор тухайн үед кноп даруулсан. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэртэй байсан учраас Рио Тинто-г зээл өгнө гэж бодоогүй ээ. Гэрээний нэр зээлийн гэрээ биш хөрөнгө оруулалтын гэрээ гэж байсан. Монгол оруулахдаа хүү тооцохгүй л гэдэг энийн ойлголт байгаа юм. Монгол Улсад зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа Монголбанкнаас лиценз авдаг. Гэтэл лиценз аваагүй байж компани зээл өгч болохгүй. Рио Тинто-гийн зээлийн хүүг төлөхгүй байх эрх зүйн орчин байгаа шүү. Анхнаасаа зээлээр хөрөнгө босгоно гэсэн бол хэзээ ч гэрээ хийхгүй байсан. Гэтэл худлаа яриад хөрөнгө оруулалтын гэрээ батлуулуулсны үр дагаварыг та бүхэн арилгах гэж байх шиг байна. Бөмбөг тэдний хаалганд орчихсон байна. Зэсийн үнэ цаашид байнга нэмэгдэнэ. Гэрээнээс үүссэн олон асуудлыг засаж залруулах хэрэгтэй.
Менежментийн төлбөртэй холбоотой асуултад хариулахад 3 болон 6 хувийн хүүг маш их зүтгүүлсэн хүн нь С.Баярцогт юм. Би эсэргүүцэж байсан. Яагаад гэхээр зардлаа өсгөх сэдэл үүсгээд байгаа юм. Тухайн үед Фрийдланд баахан зардал өсгөсөн. Рио Тинто мэдчихээд Фрийдландтай заргалдах гэж үзсэн. Үүнээс хойш Рио Тинто зардлаа өсгөсөөр л байсан. Монголд хийгдээгүй хөрөнгө оруулалт, тэр байтугай гадаадад хийсэн гүйлгээгээ хүртэл зардалд оруулчихсан байсан. Орлогын, ажиллуулж байгаа үед 6 хувь гэдэг маш буруу. Яагаад гэхээр Рио Тинто компанид зэс ашиглах зөвшөөрлөө өгсөн болохоос биш өөр BHP компанид өгөөгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр "Би Эдийн засгийн байнгын хорооны гишүүн байсан. Би тухайн үед өөрийнхөө юмыг хүнд өгчихөөд 34 хувийг нь эргүүлээд худалдаж авдаг байж болох юм уу. Бид нарын юм юм уу, Рио Тинто-гийн юм юм уу гэж хэлж байсан. Үүнд тухайн үед олигтой тайлбар өгөөгүй. Бид нар гадныханд 34 хувиа өгчихөөд тэрийгээ худалдаж авдаг. Дотоодын хөрөнгө оруулагчид болохоор зүгээр хурааж авна гээд байдаг. Нэг зүйлийг хэлэхэд 2008 онд УИХ-ын гишүүн байх үед Улсын төсөв 2 их наяд төгрөг хүрэхгүй л батлагдаж байсан юм даа. Гэтэл 2024 оны төсөв 34 их наяд. Энэ талаар ер нь ярьж болдоггүй юм уу. Хамгийн ноцтой нь Оюу Толгойтой хамтардаг, Рио Тинто-гийн чинь найз Рюбен Бродерс гэдэг Английн том компани бий. Энэ компанитай 2008 онд Спэшл гэдэг компани нийлж Баянхонгорт алт олборлох үйлдвэр байгуулсан. Би захирлаар нь ажиллаж байсан юм" хэмээн гэрчээр оролцож буй тэрбээр ийн ярьсан юм.







Зочин · 55 минутын өмнө
TSAG SHAAX ERD XUCHINDUULMEER80955877
Зочин · 1 цагийн өмнө
BIEE UNELELN SADAR SEKSYGR80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXI BOOBN DOLOON80955877AL SEXSDX ANUSN