Монголчууд Бид урагшлаад байна уу?  Ухраад байна уу? 

                         Хөгжөөд байна уу?       Хоцроод байна уу? 

Нийгмийн ухамсар ямар хэмжээнд байна түүнээс улс орны хөгжил хамаардаг.Өөрийн улсаа нийгмийн доройтолд орсныг ард түмэн мэдэж байна. Төөрч будилсан,төвөг ээдрээтэй зовлонтой амьдарч байгаа нь харагдаж байна.Нэг хэсэг нь мухар сүсэг, нөгөө хэсэг нь эд баялаг ,мөнгөний хойноос хошуурцгаажээ.Эд баялаг ,хөрөнгө мөнгө хэнд ч хэрэгтэй л дээ.Мөнгө л олж  байвал ямарч аргаар хамаагүй гэцгээн,мөнгөний хойноос үхэн хатан эцэс төгсгөлгүй хөөцөлдөн ухамсаргүйгээр, толгойгүйгээр хүн чанараа гээн хаа хүртэл, хэдий болтол явцгаах вэ?

   Бид ийм нийгмийг хүсээгүй юм шүү.Монгол хүн түүхэндээ хэзээ ч ийм ухамсрын доройтолд орж мөнгийг шүтэж бие биенээ болон бусдыг доромжилж ,гомдоож,урмыг нь хугалж ,хар амиа бодон бузар аргаар олсон мөнгөөр хэрэглээгээ ханган буян заяагаа хүртүүлж, сэвтүүлж яваагүй АРД ТҮМЭН юм.

    Мөнгөтэй ,эд баялагтай болох нь үхамсартай болж буй хэрэг биш.Бас лам ,бөө удганд мөргөвөл ухамсар дээшлэхгүй, уруудахгуй.

     Бид УХАМСАР гээч юу юм бэ? Ямар хэрэгтэй, учиртай юм  вэ? гэдгийг мэддэггүйгээс ухамсрын доройтолд оржээ.Ухамсрын тухай үнэн зөв ойлгохын тулд эхлээд Хүн гэж хэн бэ гэдгийг мэдэх нь хамгаас чухал юм. Аливаа зүйл 2 талтай.Гадна дотно,гэрэл харанхуй,шинж чанар мөн чанар,арга билэг ... гэх мэт. Хүн ч ялгаагүй. Арга нь бие махбод, билэг нь  далд бие(сэтгэл,ухамсар,сүнс) юм.Арга талаас нь шинжлэх ухаан хүний бие махбодыг эд эрхтэн,эс, атом молекул,энерги цөм бөөмс хүртэл нь судалчихсан,мэдчихсэн. Хүмүүний нөгөө тал болох бараг үндсэн ихэнх сэтгэл,ухамсар,сүнсний тухай билэг ухаан талаас нь  зөв ойлгож мэдвэл мэдээж маш чухал юм .Гэхдээ мэддэггүй ойлгодоггүй тэнэгт  мухар сүсэг,мунхруулга болчихдог юм байна.Арга билэгийг бие биенээс нь салгах ямарч боломжгүй,нэг юмны 2 тал харин ч шүтэн барилдсан байдаг.Хүн сэтгэлийн,ухамсрын амьтан гэдгийг бүх Монголчууд мэддэг мөртлөө яагаад амьдрал дээрээ дүлий дүмбэ оргидог вэ? Тэгвэл бие махбод өвдөх,ажил төрөл бүтэхгүй байх,аваар осол гэнэтийн саад бэрхшээлүүд гарч ирэхэд шалтгаан- буруу мэдээлэл нь  сэтгэл ухамсарт  байдаг нь нууц биш болсон.Одоогийн шинжлэх ухааны мэдлэг нь бүхэлдээ зөвхөн бие махбодод хамаарах ба хүний тухай ойлголтыг бүрэн төлөөлөх боломжгуй юм.Ухамсар нь  өөрөө – ухаан ,оюун ухаан,сэтгэл- сэтгэхүйгээс  бүрэлдэн бүтдэг хийсвэр билэг чанар юм.Тиймээс шинжлэх ухаанд ямарч падгүй юм. Хүний бие махбод – эрхтэнээс, эрхтэн нь- эсээс, эс нь  ш/у-ны хэллэгээр атом молекулаас, атом молекул нь- энергиэс,энерги нь-  ухамсараас, ухамсар нь –хоосноос      ( хэт чанар-торсион,хоосон чанар,эх чанарын орнууд  байх  ба үүнийг дүүрэн чанарын орон ) бий болох ба товчхондоо хоосноос  далд ухамсарт аливаа зүйлээ хийсвэрлэн төсөөлж энергийн түвшинд авч ирэн бодижуулан материаллагжуулах  боломж байна.  Тэгвэл  жишээ нь: далд ухамсарт  ,,эрүүл,,гэх программ суулгаж чадвал Далд Ухамсар энергийг удирдан атом молекулын түвшинд үйлчлэх ба эдгээр нь эсийн түвшинд хүрч эсийг эрүүлжүүлнэ Энэ бол эрхтнээ эрүүл болгох далд ухамсрын боломж юм.

    Далд ухамсарт суулгаж чадсан хүсэл мөрөөдөл биелдгийн учир нь ийм энгийн бөгөөд гайхалтай.Одоо боддоо матери  ухамсар  2-ын  аль нь анхдагч вэ? Тэгвэл бүгдээрээ ухамсрын ямар түвшингүүд байдгийг сонирхцгооё

   Эхний 3-н ухамсрын түвшинд хүртлээ Америк улс 200 гаруй жил унаж босч, хөгжсөөр өнөөгийн түвшинд хүрсэн , хөгжилтэй гэх Европийн  болон Азийн  Япон, Солонгос,Сингапур, Тайвань зэрэг орнууд харьцангуй богино хугацаанд ард иргэдээ нийгмийн хүрээний ухамсарт хүргэж чаджээ.Хэтэрхий нуршихгүйн тулд ухамсрын түвшин бүрийг тайлбарлалгүйгээр хүний тархинаас  ухаан – оюун – оюун ухаан- бодол- санаа- уг - ухамсар таван мэдрэхүйд тулгуурлан бий болдог ба тархины ухамсар нь нийт ухамсрын 3%-4%-ийг л эзэлдэг.Зүрх сэтгэлээс- сэтгэхүй- сэтгэлгээ- хүсэл- санаа-үг- сэрэмсэр(далд ухамсар) гарах ба нийт ухамсрын 96%-97%-ийг эзэлнэ.Бид энэ 2 өөр ухамсар(тархины ухамсар,зүрх сэтгэлийн далд ухамсар)  2 билэг чанар хүнд байдгийг хольж хутгаад ялгаж салгаж ойлгоогүйгээс  амьдралдаа ашиглахад төвөгтэй болжээ.Өнөөдөр нийгмийн хүмүүсийн дийлэнх ихэнх нь бараг 96%-97% нь оюун ухаанаа хөгжүүлж тархины ухамсраа дагаж байна. Нийгмийн хүрээний ухамсрын түвшинд хүнийг оюун ухаант бие хүн гэж үздэг. Бид нийгмийн хүрээний ухамсраас хальж чадахгүй байгаа учраас хэзээ ч энэ нийгэмд хүний сэтгэлийн болон ухамсрын асуудал шийдэгдэхгүй нь. Тархинаас гарч буй ухаан бол төрөлх чанар ба сайн ,муу байж болно.Оюун бол хүн төрөлхтний үүссэн цагаас хуримтлуулан хөгжүүлж үлдээсэн түүх соёл,зан заншил юм.Оюун ухаан нь хүн төрөлхтний их мэдлэгээс эзэмших явдал.Харин бодол бол өргөн хүрээтэй энерги бий болгодог асар их бүтээгч сүйтгэгч хүч юм. Хүнд гомдоод сүйтгэгч бодол энерги явууллаа гэхэд нөгөө нь эргээд өвчин зовлон болж өөрт нь ирдэг.Харин хайрын бүтээгч бодол энерги илгээхэд тэр нь эргээд амжилт ,аз жаргал болон өөрт нь ирдэг.Санаа нь бодлын дараа үүсдэг цэгцэрсэн биелэхэд бэлэн болсон бодол юм.Үг нь дуу, авиа,  аялгуунаас бүтэх ба өнөөх Орчлон Ертөнцийг бүрдүүлэгч бүтээлч элчис, эрчис, долигосыг агуулж байдаг ба эсрэг, сөрөг чанартай.Үг болгон авиа эрчим хүч тиймээс үгээр өвчнийг үүсгэдэг,арилгаж болдог Үгээр хүнийг үхүүлж болно,сэхээж болно.Үгээр цохихоор сүхээр цохь гэж ч ярьдаг. Тавхан  үгээр өөрийгөө таниулах ч боломжтой.

      Өнөөдрийн бид БИЛЭГ УХААН СУДЛАЛын талаар даан ч хомсхон мэдлэгтэй ба Далд Ухамсар гэдэг нь тархинаас гарах ухамсар биш үнэн хэрэгтэй зүрх  сэтгэлээс гарах сэрэмсэрийг Далд Ухамсар гэх нээ.Тэгэхээр эрүүл саруул,аз жаргалтай аж төрөхөд,өвчин зовлонд ороогдон эргэж эдгэрэхэд сэтгэлийн сэрэмсэр буюу Далд Ухамсар хамгаас чухал юм.Далд Ухамсраа хөгжүүлснээр Газар,Тэнгэр,Бурханлаг Дээд Хүчинтэй холбогдох агуу их боломжууд байдаг. Дээрхи зургаас харахад чанадаас халих ухамсраас эхлэн –хүмүүний далд ухамсар эхэлнэ. Монголчууд зүрхэндээ боддог, чин зүрхнээсээ андгайлдаг, зүрх нь палхийн, сэрдхийн, шимшрэн, догдлон, зүрхшээн, зүрх алдан хүлээн авдаг  шүү дээ. Хайрлах, дурлах,өрөвдөх, баярлах, айх зэрэг олон зүйлд тархи оролцдоггүй.Харин зүрхэнд тэр мэдрэмж үүсдэг.Тархиараа хайрласан,  чин тархинаасаа дурласан, оюун ухаанаараа догдолсон Монгол хүн гэж дуулаагүй юм даг. Гэтэл зүрх сэтгэдэг,тусгадаг гэсэн Монгол ухааныг , Америкийн хэсэг  эрдэмтэд шинжлэх ухааны хувьд баталгаажуулжээ.Тархины бор гадаргын сэтгэдэг эстэй адил 40000 ширхэг эс зүрхэнд байгааг нээжээ.Тэгвэл зүрхнээс хүсэл,тэмүүлэл,хайр энэрэл,нигүүслэхүй, өршөөл уучлал, дургуйцэл , үзэн ядалт зэрэг мэдээлэл цацагдаж Далд Ухамсарт кодлогдох ба энэ мэдээлэл нь Орчлон Ертөнцийн Нил Оршихуйд хүрч холбогдон үйлчилдэг аугаа их хүчирхэг болохыг Та төсөөлөөд үз дээ.

     Бидний ӨВӨГ ДЭЭДЭС Орчлон Ертөнцийн Нил Оршихуйн түвшинд зүрх сэтгэлээрээ хүрч  Мөнхтэнгэртэй холбоо тогтоон мэдээлэл авч ашиглан сэтгэлээрээ амьдарч , Дэлхийг төвхнүүлж хүн төрөлхтний ухамсрыг өргөж ,засаж залруулж, ухамсар доройг нь арчин цэвэрлэж Тэнгэрийн Ташуур болж явсан агуу ард тумэн байсан юмаа.  13-р зуунаас өмнө,хойно ч зүрх сэтгэл, далд ухамсарын өндөр түвшинд хүрч амьдарч байсан нь түүх , соёл, амьдрал ахуй, хэл яриа, харилцаа болон бусад бүх зүйлээс харагддаг ба тийм ч учраас хөх толбот Тэнгэр язгуурт Монголчууд Дэлхийг төвхнүүлэгч Эзэн нь байжээ.Монголчуудын хүн - сэтгэлийн амьтан гэдгийн учир ийм бизээ.

     Монголын Их Хаадууд бүгд бясалган залбирч астраль аялал хийж  Хэт чанар(торсион орон),Хоосон чанар,Эх чанарын оронд  далд ухамсраараа хүрдэг байсан ба  Бидний Өвөг Дээдэс минь цэвэр гэгээрлийн, гэгээрэнгүй төр улстай байж  цагдаагүй, шоронгүй,намгүй, эмнэлэггүй- эрүүл саруул цаг бусаар өвддөггүй  амьдардаг байсан юм шүү. Монголчууд бол тэнгэрийн хуулиар, байгалын хуулиар амьдарч одон орон,зурхай, тэнгэрийн үйл,тэнгэртэй харилцах  мэргэжилтэнгүүдтэй байсан ба тиймээс  шинжлэх ухаан хөгжүүлэх  шаардлагагүй, тэдэнд мухар сүсэгт автан шашин шүтэх хэрэг байгаагүй  юм.  Монголын төр улсад хамгийн чухал яам ,,Тэнгэрт Сүслэх Яам,, төрийн гол үүргийг гүйцэтгэдэг байсан ба 1680 –иад онд  Манжийн нөлөөллийн дор татан буугдсанаар  Монголчууд минь  Мөнхтэнгэрээсээ аажим аажмаар холдон холдсоор  өнөөдөр тартагтай тулж хөх толбо л гэрч болон үлджээ.    

 

Бидний ухамсар өвөг дээдсийнхээ үүх түүхээ ч ойлгох ухаангүй болтлоо доройтсон гэж үү? Тэр сайхан Өвөг Дээдэс,тэр Эзэн Чингисийн нэрийг ч дурсах эрх бидэнд байна уу? Хүүхдээ бүдрэхэд нь  хүртэл хөх нь часхийдэг ээжүүд минь хаачаа вэ? Хүүхэд байхад  хотонд ижийдээ хонь ямаа зөөж гүйхдээ хөлөө чулуунд цохиж уйлахад  цустай шалбархай хурууг минь  үлээж, илээд л илааршуулдаг   ижий-бурхад нар минь одоо бий юу?... Өөрийн үрээ уул,ус тэнгэртээ шивнээд л даатгуулчихдаг алтай, хангай шиг аав нар минь хаана явна вэ ? Мөнгөтэй баян болцгоож эх орон, уул, ус, тэнгэрээсээ нүүрээ буруулаа юу?  Бөө, лам, үзмэрч  домчоор дамжуулан тэнгэр бурхан авилгалдан хахуульдах гэж буруу сэтгээд болихоо байхаар  эргээд нөгөөдүүлээ бухдаг,муулдаг новшийн гарууд зөндөө болжээ. Уламжлалаа аваад явж байгаа, цэвэр ариунаар хадгалж байгаа хүмүүс ,лам, бөө  зөндөө  бий. Тэрнээс гадна өөрөө ч энэ тухай ойлголтгүй, хүмүүсийг ч гэсэн ойлголтгүйгээр нь далимдуулаад мөнгө олох хэрэгсэл, хүмүүсийг өөрийн эрхшээлдээ байлгах, айлгаж ичээж байх арга гэж боддог бас нэг хэсэг хүн байгаа. Зөвхөн Монгол оронд ийм байгаа юм биш.Тэртээ тэргүй хүн төрөлхтөн буруу замаар будаа тээж ухамсрын доройтолд орсны шинж ба буцаад эртний нүүдэлчдийн  жим, соёлтой хослуулахаас өөр аргагүй болсон.

   13-р зуунд Монголд айлчилсан Италийн лам П.Карпини, Францийн лам В.Рубрук нарын тэмдэглэж үлдээснээр: “Тэд (монголчууд өвөлд) арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна /П.Карпини/, урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно /П.Карпини, В.Рубрук/, айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй /П.Карпини/, моторжсон цэргийн хүч хоногт 11 бээр урагшилдаг байхад тэр үеийн морьтон монгол дайчид 70 бээр, шаардлагатай бол  250 бээр урагшилдаг /Timothy Severin, 2008 /, ийм байдлаар хувь хүний туулах чадвар нь 2 хөтөлгөө морины хэмжээнд хүрч хөгжсөн цорын ганц ард түмэн /хувь хүн бол аль ч үед бий/ байсан, 1.1 сая хүн амтай Монгол улс 100 сая орчим хүн амтай хүчирхэг, соёлт гүрнүүдийг  эрхшээлдээ оруулсан буюу өөрөөсөө 3-8 дахин их цэргийн хүчийг ялж дийлсэн чадавхи, XIII зууны монгол эр хүн ойролцоогоор 165 см өндөр, 70 орчим килограмм жинтэй шандаслаг, булчингийн үзүүлэлт их, тухайлбал тэдний хэрэглэдэг нийлмэл хийцтэй нум сумны нумны таталтын жин 75,45кг (орчин үеийн нумных 13,64-18,18 кг, дээд үзүүлэлт нь 22,7 кг) хүрч байсан (Я. Нямдорж, 2006), монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт нь 60 настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгон байлдах чадавхиар,  25 км орчим зайд мал, амьтныг ялгаж харах нүдний хурц хараа зэрэг олон үзүүлэлтээр эртний монголчууд хүн төрөлхтнөөс өөрсдийгээ олон зуунаар урагш хөгжүүлсний үндэс нь тэдний олсон хүний тухай шинжлэх ухаанч мэдлэгтэй холбоотой байна. Хоногт ганц хооллох программыг хэрэгжүүлсэн энэ ард түмний оюуны хөгжил мөн өндөр түвшинд хүрсэн байжээ.  Хүннү нар 12 сарын эргэлттэй цаг тооны бичиг хэрэглэж, ХII зуунд хамаарах өнгөт одны зураг зохиож, ХYI зуунд од бүрийг монголоор нэрлэж 1400 орчим од багтаасан “Одот тэнгэрийн монгол зураг” зохиож, ХIII зуунд дэлхийг бөөрөнхий хэмээн үзэж (7/10 нь ус, үлдэх 3% нь хуурай газар гэжээ), XYI-XYII зууны эрдэмтэн Гүүш Цорж  дэлхийн үүслийг “эхлээд хов хоосон байж, дараа нь хоосныг агаар дүүргэн 1 600 000 бээр зузаан хийн мандал үүссэн, үүлнээс хур орж 1 120 000 бээр гүн, 1 203 000 бээр өргөн нуур далай үүсч, дээрээс нь давтах салхины эрхэнд хатуу өрмөн хөрс бий болж газар үүссэн” хэмээн тодорхойлж, одоо дэлхийн математикчид  1044 –ээс цааш тоонд нэр өгөөгүй байхад Жанжаа хутагт А.Ролбийдорж 1742 онд зохиосон “Мэргэд гарахын орон” толь бичигтээ тооны 1065 оронд нэр өгч байсан зэрэг тоймгүй олон баримт тэмдэглэгджээ  Г.Лхагваа .Техникийн шинжлэх ухааны доктор, профессор  ш/у-ны нийтлэл. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ БОЛОМЖ

   Монголчууд Астрономи- Одон Орон Судлал бусад шинжлэх ухаан хөгжихөөс өмнө  одоо судлагдсан од эрхэсийн 75%-г аль хэдийн мэдээд Монгол нэр өгсөн нь өнөөдрийг  хүртэл энэ нэрээрээ явдгийг  одон орон судлаачид хэлээд өгөх биз. Анагаахын шинжлэх ухаан хөгжихөөс өмнө бүр 1261 онд Хубилай хаан Бээжинд анхны Монгол оточийн сургууль байгуулсан  байдаг.Ингээд бичээд байвал Дэлхийн түүх хөх толбот цөөхөн Монголчуудын түүх юм.

     Хүний гавъяат эмч,изотерик судлаач Х.Цэрэндорж багшийн ,,Дээд эрүүл мэнд,,хэмээх орчин цагийн Монголчуудад зориулсан мөнх тэнгэрийн хүчинд ухамсартайгаар  нэгдэх агуу бүтээл туурвижээ.  Хүн бүр өөрийгөө төгс эрүүл өөд, ухаарал өөд, амар амгалан өөд, бие ухаан сэтгэл эд баялгийн эрх чөлөө өөд, хайр гэгээрэл өөд жолоодох юм.
 

Ухамсрын түвшингүүдийг  дээд эрүүл мэндтэй уялдуулан баяжуулж тайлбарлавал
 дээрх  2 схем зургаас харахад сансрын ухамсрын түвшинд ирэхэд хүний биеийн хийн эргэлт тэгш болж өвчин зовиур арилж амар амгалан байдалд ирэх ба нэгдмэл ухамсрын түвшинд хүрэхэд амин орон тунгалаг, гэрэлтэнгүй болж үйлийн үрийн болон удамшлын бүх өвчин үгүй болдог ба үнэхээр л нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой болдог байна                         Тэгэхээр бидний өвөг дээдэс монголчууд минь  цэвэр  гэгээрлийн ард түмэн байж  нэгдмэл ухамсрын түвшингийн гэгээрэнгүй төр улстай  орчлон ертөнц (газар ,тэнгэр бурхан) ,хүмүүн(сэтгэл,далд ухамсар, сүнс) салшгуй холбоотойг ухааран өнөөдрийн бидний сэтгэлгээнээс өндөр түвшинд амьдардаг байжээ.   

    Сүүлийн үед хүмүүс ЗЭН-гийн сургаалыг их  уншиж сонирхдог болжээ  Тэгвэл олон зуун жилийн өмнөөс хүмүүсийн дотоод ухамсрыг сэрээх замд хөтлөхдөө ашигладаг байсан модон сийлбэр хэлбэрээр хийгдэн гэгээнтэн багшийн зөвшөөрөлтэйгаар хувилагддаг байсан ЗЭНгийн нэгэн сонирхолтой зургийг маш товчхон тайлбарлая. Дараах зурган дээр ганц үхэр буюу ганц хүнийг дүрсэлсэн  байдаг бөгөөд үхэр бол анх хүний гараар сургагдаж ашиглагдсан амьтан ба энэ бол тийм ч амар ажил биш. Хүмүүс хорвоод мэндлэхдээ ямар ч мэдлэггүй түүнчлэн үзэгдэж байгаагаас цааш ямар нэгэн зүйлийг эрж хайдаггүй, санаа ч зовдоггүй ба тийм болохоор  гэгээрэлд хүрэх анхны алхам нь ямар нэг зүйлийг эрж хайх, ойлгох юм. Энэ нь ухамсрын анхны шат юм. Ингээд үхрийг эрж хайгаад, олж бариад, сургаад ашиглан номхруулж үхрийг мартана гэдэг нь дотоод ухамсар оюун санаа хөгжсөний үрээр цэцэн мэргэн гэгээрэнгүй болж хайж буй зүйл тэнгэрлэг байна уу, эсвэл өнгөцхөн зуурдын материаллаг бодит ертөнцийн байна уу гэдгээ мэдэрч, мөн бусдын төлөө эх дэлхийдээ хэрэгтэй гэдгээ ухаарч эх дэлхий, хүн байгаль, орчлон ертөнц нэгдмэл гэдгээ ойлгон  бие сэтгэл байгалийн эрч хүч, энерги, жинхэнэ үнэн гэдгээ энэ сургаалиар ухаардаг. Энэ ухаарал нь хүмүүст гэгээрлийн замд идэвхитэйгээр амьдрахад хүргэдэг байжээ.

              Энэ бүх схем зурагнуудаа нэгтгэн харвал

 

 

 

 

   Тэгэхээр бид ертөнцийн бүх зүйл ухамсраас тогтдог гэж батлаад байна уу?  Ухамсар бодит ертөнцийг төрүүлдэг гэж үү? Орчлон ертөнц юунаас тогтдогийг эрдэмтэд олон зууний турш судалсны үндсэн дээр гаргасан хэд хэдэн постулатыг(санаа)  танилцуулья. Бодит ертөнц дээр байгаа бүх зүйл атомаас тогтдог ,атомууд нь энергиэс тогтдог,энерги нь ухамсраас тогтдог. Зөвхөн хүний бие дээр жишээ авч үзэхэд  бие махбод – эрхтэнээс, эрхтэн нь- эсээс, эс нь  ш/у-ны хэллэгээр атом молекулаас, атом молекул нь- энергиэс, энерги нь-  ухамсараас, ухамсар нь –хоосноос ( хэт-торсион,хоосон,эх чанарын орнууд  байх ба дүүрэн чанарын орон) бий болох ба Таны бодол санаа материаллаг бөгөөд материйг үүсгэдэг.Хорвоо дээр байгаа бүх зүйл бодол санаанаас үүсдэг юм.

Бид өөрсдийн ухамсрын жолоодогч нар бөгөөд энэ хорвоо дэлхийгээс эд баялаг,эрүүл мэнд ,эрдэм мэдлэг юу л хүснэ тэр бүхнийгээ  бүтээж бий болгох чадамжтай билээ.Учир нь эрдэм ном,эд баялаг ч эрүүл мэнд ч өөр өөрийн  ухамсартай юм.Тэгэхээр хүмүүн эрдэм номтой ,баян чинээлэг, эрүүл саруул амьдрахыг хүсч буй бол гагцхүү ухамсраа баяжуулж тэлэх асуудал юм.   Бид өөрийнхөө ертөнцийг өөрийнхөө бодол ,мэдрэмж,сэтгэл хөдлөлөөрөө  амьдралыг бий болгож байдаг.Өнөөдөр хүн амын хэт төвлөрөл,хүрээлэн буй орчны ус, агаарын бохирдол,ажлын ачаалал, автомашины түгжрэл,хүнсний чанаргүй бүтээгдэхүүн,буруу хооллолт, бие махбодийн хөдөлгөөний дутагдал ,улстөржих ...гэх мэт бичээд байвал дуусашгүй буруу муу мэдээллүүд,үүнээс үүдэлтэй өвчин ,зовлон, саад бэрхшээлүүд...

   Нэгэнт Та энэ бүгдийг засаж чадахгүйгээс хойш буруу бодлоо,бухимдлаа, гомдлоо түр орхиод хичнээн шударга бус ,тэнэг санагдсан ч хамаагүй буруу тохиолдол бүрийн ард сэтгэл ,далд ухамсраа удирдаад ,жолоодоод тайвширч , тайван байж бүх асуудлыг эргэн харж, хандах хандлага, сэтгэлгээндээ өөрчлөлт оруулснаар Та эрүүл саруул, сэтгэл ханамжтай, баяр баясгалантай байх боломжтой. Харин эсрэгээр үзэн ядаж, уурлаж гомдон,яарч сандрах нь,,адилхан зүйл адилхнаа татдаг,,далд ухамсрын хуулиар бүүр хүчтэй айдас, гуниг, сэтгэл гутрал, бүх төрлийн хямрал болон тань руу буцаад ирдэг.Тэгэхээр Бидний өвчин ,зовлон гэдэг маань сэтгэл далд ухамсрын буруу мэдээлэл эргээд бие махбод дээр бодижон ,баяжуулагдан эрхтэн системийн өвчин,зовлон болдог.

   Хүн бардам ,аминчхан зан гарган бусдаас өөрийгөө илүү гэж бодох нь бусдыг дорд үзэж буйн шинж юм.Өөрийгөө чухалд бодох нь өөр рүүгээ чиглэсэн маш хүчтэй  далд ухамсрын хүчирхийллийг төрүүлдэг.Ийм хүмүүс  өөрийнхөө амьдралд тохиолдож буй хүсээгүй үр дагавар , саад бэрхшээлтэйгээ эвлэрэхийг огт хүсдэггүй ,өөрийн бодлоо зөв гэж боддог.Түүний санаанд нийцээгүй ертөнцийн тухай үзэл ,бусдын тухай бодол  бүр нь хорсол, гомдол,үзэн ядалт, зэвүүцэл, атаархлын очийг үүсгэж байдаг.Энэ нь эргээд  зовлонгийн эхлэл,эдгэшгүй өвчин, бүүр үхэл болон хувирдаг.Мөн бусдыг шүүмжлэх  хараах нь тэр хүмүүсийн   хорвоо ертөнц , төрт ёс , амьдралын тухай бодлыг нь  үгүйсгэж өөрийнхөө бодолтой нийцүүлэх гэж оролддож байна гэсэн үг.Шүүмжлэгчид нь хүн бүр өөрийнхөө ертөнцөд ,өөрийнхөө бодлоор амьдардаг гэдгийг мэддэггүй, мэдсэн ч ойлгодоггүй. Энэ нь далд ухамсрын болон энергийн маш нарийн түвшинд өөр ертөнц рүү , өөр хүмүүс рүү довтолж байгаа хэрэг юм.Тэрбээр ойр тойрныхон, өөртөө, хамт олондоо, засаг төр, өнгөрсөндөө , хувь заяандаа, Бурханд гомдоллодог ба яг энэ үед Таны далд ухамсарт өөрийгөө устгах хариу программ ажиллаж эхэлдэг юм.Бусдад сэтгэл дундуур байснаар , шүүмжлэснээр үе мөч,хоолой байнга өвддөг. Мэдээж эерэг зорилгоор хүмүүс,улс орон , засаг төрөө шүүмжилж буй боловч арга нь зөв бишээ.Ингэж шүүмжилж хүчирхийлснээр  хүчирхийллийг төрүүлдэг.Энэ шүүмжлэл нь өнөөгийн нийгэмд , улс төрд, намд, гэр бүлд, найз нөхдийн дунд бодитойгоор хэрэгжиж  буй ба эцэстээ хараал, жатга, муу дом хийцгээж, энэ нь эрт, орой  хэзээ нэгэн цагт энергийн хуулиар өвчин, азгүйтэл, зовлон болон  эргэн ирдэг ажээ.Хэрвээ Танд бусдын ямар нэг юм таалагдахгуй байгаа бол өөрийнхөө дотоод руу өнгийдөө!!!  Шалтгаан нь Танд байгаа учир нь адил зүйл адилийгаа татдаг шүү дээ. Тиймээ бүх юм маш энгийн.Та өөрийнхөө харилцааг өөрчилмөгц цаад хүн зайлшгүй өөрөөр хүлээн авдаг.  Хэрвээ Та амьдарч байгаа улс орон , төр засгаа бүрэн төгс байхыг хүсдэг бол шүүмжилж,сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхээ болиорой. Ямар ч сайн юманд хүргэхгүй эсрэгээрээ дорддог. Харин Та эргэн тойрондоо хайр ,хүндлэл, өв тэгш байдлыг бий болго.Өөрийнхөө ертөнц,өөрийнхөө жижиг улс өөрийнхөө  сэтгэлгээндээ өөрчлөлт хийснээрээ Та  хорвоо ертөнц,эх дэлхий  өөртөө, улс эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа юмаа.Учир нь Та нэг том юмны зөвхөн нэг хэсэг нь шүү дээ.Хүн болгонд өөрийн гэсэн амьдралын зам байдаг. Зөвхөн Таны бодол ертөнц онцгой биш, бусдынх  ч бас онцгой. Бусдыг буруушаах нь шүүмжлэхээс илүү аюултай ба далд ухамсарт илүү гүн нэвчин илүү хүнд өвчин зовлон үүсгэдэг. Хэрвээ Та бүлэг хүмүүсийг буруутгавал хариуд нь маш хүчтэй сөрөг хүчирхийлэл зөвхөн Танд биш  үр хүүхдэд чинь ирэх болно. Мэдээж Та эерэг , сайн сайхны төлөө хүсэлдээ автан буруушаасан ч арга нь буруу юмаа. Бодол болгон үйлчилдэг ба сайн нь Таны төлөө, муу нь Таны эсрэг юм.Архичинг үзэн яддаг ээж архичин хүүтэй,хүмүүжилгүй ,үзэл сурталгүй хүмүүсийг үзэн яддаг эцэг эх гэмт хэрэгтэн,архичин,хар тамхичин хүүхэдтэй, эмэгтэйчүүдийг жигшдэг эрчүүд хурцах чадвар буюу эр хүний бахархал болсон чадвар нь буурч,эрчүүдийг үзэн яддаг эмэгтэй сав,өндгөвчний өвчтэй эсвэл үргүйдэлд хүрэх гэх мэт өвчин зовлон үргэлжлэнэ.Буруушаагчид ихэнхдээ эмчилгээгүй гэгдэх хүнд өвчин хавдар,архи,хар тамхинд донтдог ажээ. Шүүмжлэх,буруутгах, жигших, үзэн ядах зуршлаас салах маш амархан.Орчлон Ертөнц ,Мөнхтэнгэр аугаа хүн бүрт ижил тэгш, шударга үйлчилдэг.Та ч түүний салшгүй нэг хэсэг юм. Бүх юм маш энгийн .Эрүүл саруул амьдарч,эрүүл үр удамтай байя гэж хүсдэг бол өөрийгөө л өөрчлөгтүн!!! Мөн дотно хүмүүс, хөрш, нутаг усныхандаа, эх орон , бусад улс гүрэн, энэ Дэлхий, соёл иргэншил бүгдэд нь аз жаргал сайн сайхныг хүсэж сурцгаая. Амьдрал дээр хүмүүс төр засгаа дандаа харааж , муулж  байгаа нь сонсогдож байна.Тэгвэл ,,муу ,, төр засгаас ямар сайн юм хүлээгээд байгаа юм. Юу хүлээнэ түүнийгээ л авдаг шүү дээ.Бусдад  АМЖИЛТ хүссэнээр Бид өөрийнхөө амьдралд ч АМЖИЛТыг татдаг.Бусдын  АЗ ЖАРГАЛ,АМЖИЛТанд баярлаж сурснаар Та ч АЗ ЖАРГАЛ ,АМЖИЛТыг өөртөө татна шүү дээ. Бид СЭТГЭЛГЭЭгээ өөрчилснөөр хүссэндээ хүрэх цагт ирлээ

    Орчлон ертөнц асар хурдтайгаар өөрчлөгдөн хүмүүн бидний оюун ухаан ухамсар шинэчлэгдэж буй онцгой цаг үед амьдарч байгаагаа мэдрэн амьдралд маань гайхамшигт хувьсал болж буйг харсаар бас гайхсаар…
    Яг энэ мөч маань орчлон ертөнц ,хүмүүний ухамсрын өндөр түвшний шилжилтэнд орж буй алтан үед та бид хамтдаа амьдарч байна. Хуучин амьдралын хэв маяг үеэ өнгөрөөж шинэ эрин эхэлж байна. Энэхүү өөрчлөлт зөвхөн бидний гадаад орчинд биш дотоод ертөнцөд хүчтэй явагдаж байна.

Эгзэгтэй энэ үед биднийг илүү дотогшоо харж, бид гэж хэн бэ? Бид яагаад энд байна вэ? Хүн төрөлхтөн хаашаа чиглэж байна вэ гэх мэт адармаатай асуултуудад бид өөрсдөө хариулахад хүрч байна. Асуултуудын хариултуудыг өдрөөс өдөрт улам бүр олсоор, эцэст нь орчлон ертөнц хийгээд бүх зүйл нэгдмэл юм, бид бүх зүйлстэй хамааралтай юм, түүнчлэн бидний дотоод гүнд асар их хүч, гэрэл оршиж буйг тэрхүү гэрлээ  улам бүр гэрэлтүүлэхийн чухлыг танин мэдсээр …

  Хүн төрөлхтнийг  дахин сэрээх шинэ цагийн хаяанд Монголчууд иржээ.  УХААРАГТУН!!!  

    Ж.Отгонбаатар /инженер, мэдээлэл эмчилгээ, далд ухамсар баяжуулан эрүүлжүүлэгч /