"Голден жим" клуб нийгмийн хариуцлагаа ухамсарлаж олон нийтийн дунд олон спортын тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Өнгөрөгч тавдугаар сард Powerlifting-ийн хэвтээ шахалтын анхдугаар аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг амжилттай зохион байгуулж, ялагчдад шагналыг гардуулсан.

Тэгвэл энэ сайхан олон дараагийн тэмцээнээ зохион байгуулахаар аль хэдийнээ бэлэн болжээ. Энэ удаад "Мисс& Мистер" тэмцээнд та бүхнийг урьж байна. Энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохиодог сонирхогчдын "Мисс & Мистер" тэмцээнийг гуравдах жилдээ зохион байгуулах гэж байгаа юм.

Ирэх есдүгээр сарын 6-наас эхлэн 12 сарын 7-ныг хүртэл бүтэн гурван сарын турш үргэлжлэх бөгөөд бие бялдараа хөгжүүлэх сонирхолтой хэн бүхэнд тус клубын үүд хаалга нээлттэй.

Уралдааны шагналын сан өндөр бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилалаар байр эзлүүлэн урамшуулах аж. Тодруулбал,

Эрэгтэй төрөл : Нэгдүгээр байр- 1,500,000 төгрөг , цом, алтан медаль

                              Хоёрдугаар байр- 1,000,000 төгрөг , мөнгөн медаль

                              Гуравдугаар байр-   500,000 төгрөг , хүрэл медаль

Эмэгтэй төрөл: Нэгдүгээр байр- 1,500,000 төгрөг, цом, алтан медаль

                             Хоёрдугаар байр- 1,000,000 төгрөг ,  мөнгөн медаль

                             Гуравдугаар байр- 500,000 төгрөг , хүрэл медаль

Уралдаанд оролцох хүсэлтэй оюутан , залуусыг 2014 оны 8 сарын 11-нээс эхлэн "Голден жим" фитнес клубын төв салбар дээр бүртгэнэ.

                 Дэлгэрэнгүй мэдээллийг 7777-0099, 8801-0755, 8811-0217 утсаар лавлаарай.